Түүний энэ үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Сум дундын 19 дүгээр шүүхээр хэлэлцээд шүүгдэгч А.Болдыг Эрүүгийн хуулийн 148.2 дахь хэсэгт зааснаар гурван жил дөрвөн сарын хорих ялаар шийтгэж, хохиролд 2,510,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Болд нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаанаа “Мөнгөгүй байсан болохоор танихгүй хүмүүсийн гар утас руу залгадаг. Сүхбаатар аймгийн хүмүүс миний үгэнд итгээд мөнгө явуулаад байдаг болохоор иргэдийн утас руу байнга залгадаг байсан” гэж тайлбарласан байна.
Эх сурвалж http://www.info.mn