Өнгөрсөн амралтын өдөр “Синдрелла” эмнэлгийн эмчилгээндээ амжилттай нэвтрүүлээд хоёр жил гаруй болж буй  “Thermoceutical” брендийн эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүний албан ёсны нээлтийн сонирхолтой өдөрлөг болж өнгөрлөө. 

Уг брендийн эмч, төлөөлөгчид манай улсад албан ёсоор ирж, бүтээгдэхүүнийхээ тухай бодит мэдээллүүдийг өгсөн юм. Энэхүү өдөрлөгт  уг бүтээгдэхүүнээр үйл ажиллагаа явуулдаг гоо сайхны эмнэлэг, гоо сайхны салонуудын төлөөлөгчид оролцсон. Мөн  “Синдрелла”  эмнэлгээр үйлчлүүлээд, гайхалтай үр дүнд хүрч, цэвэр цэмцгэр, булбарай арьстай болсон бүсгүйчүүд хүрэлцэн ирж, сэтгэгдлээ хуваалцлаа.

Уг бүтээгдэхүүнийхээ дэлгэрэнгүй сургалт, танилцуулга үр дүнг олон бүсгүйчүүдэд  хүргэхээр, гоо сайханчид “Thermoceutical” брендийн бүтээгдэхүүнээр моделиудын  нүүрэнд үйлчилгээ хийж үзүүлж, гайхалтай үр дүнг олны нүдэн дээр харууллаа.

“Thermoceutical” брэндийн бүтээгдэхүүний зөвхөн 20 хувьд л химийн найрлага ордог бол бүх бүтээгдэхүүний  80 гаруй хувь нь олон төрлийн жимсний охиос гарган авсан цэвэр ургамалын гаралтай байдаг ажээ.

Солонгос улсын томоохон гоо сайхны эмнэлгүүдэд нэвтрээд 15 жил болсон “Thermoceutical” брэндийн бүтээгдэхүүнүүд Ази, Европ, Америкийн зах зээлд аль хэдийн нэвтрээд охид, бүсгүйчүүдийн хамгийн их таашаадаг бүтээгдэхүүн болж чаджээ. Харин манай улсад орж ирээд хоёр жил болоод байна. “Thermoceutical”-ын хамгийн алдартай нь арьсны бүх төрлийн асуудлыг зөөлөн аргаар, чийгшүүлэн гуужуулдаг “FOxC Peel” буюу жимсний гаралтай гуужуулагч + хүчилтөрөгчийн эмчилгээ +витамин С юм байна.

Өдөрлөгийн үеэр “OSU STAR” компанийн ерөнхий менежер Б.Мөнхжаргалаас дараах зүйлсийг тодрууллаа.

-Өдөрлөгийн тухай танилцуулаач. “Thermoceutical” брэндийн төлөөлөгчид ирчихсэн үнэтэй зөвлөгөө мэдээлэл өгч байгаа харагдлаа?

-Манайх олон улсын гадаад харилцаа, эмнэлгийн гоо сайхны тоног төхөөрөмж, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг импортлон оруулж ирдэг байгууллага байгаа юм. Манайх 2016 оны тавдугаар сараас эхлэн Солонгосын “Thermoceutical”-гэх бүтээгдэхүүнтэй хамтран ажиллах гэрээг байгуулаад, хамгийн анх Монголд оруулж ирээд, “Синдрелла”, Ханна бюти клиник,  Калержи мед зэрэг эмнэлгүүдэд танилцуулсан. Дээрх эмнэлгүүд маань одоог хүртэл тасралтгүй хэрэглэж байгаа. Арьс гоо сайхны эмчилгээ, эмчилгээний өмнөх, дараах болон гэрийн нөхцөлд хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд бий. Мөн зөвхөн арьс гоо заслын эмнэлгүүдэд хэрэглэдэг үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг ч үйлчилгээнд нэвтрүүлж байгаа юм.

Хамгийн сүүлд нэвтрүүлж байгаа шинэ эмчилгээ нь тухайлбал, ямар үйлчилгээтэй, ямар эмчилгээ байна вэ?

Тухайлбал, сүүлд нэвтрүүлээд байгаа  “FOxC Peel” эмчилгээ нь европ болон дундад Азид нэлээд дээгүүрт бичигдэж байгаа. Энэ эмчилгээг амжилттай нэвтрүүлээд байна.

-“Thermoceutical”-ыг хаана ямар компанид үйлдвэрлэж байна вэ?

–  Солонгосын “I II Global” групп нь хажуудаа 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй судалгаа, шинжилгээний багтай Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгч байгаа юм.  Монголд нэвтрүүлээд, хоёр жил болж байгаа ч ямар нэгэн гомдол гараагүй, үр дүн сайтай маш сайн бүтээгдэхүүн байгаа юм. Тиймдээ ч бид энэхүү өдөрлөгийг хийж, танилцуулах ажлыг өрнүүлж байна. Энэ дашрамд Синдрелла арьс гоо сайхны эмнэлгийн  хамт олонд баярлалаа гэж хэлье.

Синдрелла арьс гоо заслын эмнэлгийн эмч П.Мөнхсувдтай ярилцлаа.

Нийтдээ хичнээн хүнд “Thermoceutical”-ын бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлээд байна вэ?

-Энэхүү бүтээгдэхүүн нэвтэрснээс хойш 976 хүнд үйлчилгээ үзүүлсэн байна. Сэтгэл ханамж 98 хувьтай байгаа. Сэвх нөсөө, батга, хөгшрөлтийн эсрэг гурван үйлчилгээтэй “FOxC Peel” үйлчилгээний үр дүнг бүсгүйчүүд мэдэрч байна. Энэ эмчилгээнд 7-10 хоногийн давтамжтай, таваас арван удаа ороход нэг күрс болдог. Маш нарийн судалгааны үндсэн дээр энэхүү бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж байгаа. Өнгөрсөн хугацаанд харшилсан гэх гомдол нэг л удаа гарсан. Энэ нь бүтээгдэхүүнээсээ биш, арьсны бүтцээс болсон. Хэт эмзэгшилтэй, харшилтай арьсанд маш анхааралтай хийх хэрэгтэй байдаг. ТИймээс эмч нартаа арьсныхаа онцлогийг маш сайн мэдэрч хийгээрээ гэж зөвлөх байна.

-Гуужуулагч хэрэглэх дэмий, арьс гэмтдэг гэх ойлголт байдаг. Энэ нь бусад пийлэнгээс өөр үү?

-Олон төрлийн пийлэнг буюу гуужуулдаг бүтээгдэхүүн бий.  Энэ бол зөвхөн өнгөц буюу үхэжсэн арьсан давхаргад нөлөөлдөг  учраас гүний давхаргад ордгүй болохоор  айх зүйл байхгүй. Энэ бол хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн шүү дээ.  Пийлэнгид орчхоод, ажлаа хэвийн хийгээд явж болно, арьсыг гэмтээдэггүй онцлогтой.

“I II Global” группын захирал Моон Сүк Чантай ярилцлаа.

 “Thermoceutical”-брэндийн бүтээгдэхүүн монгол бүсгүйчүүдийн арьсанд хэр тохирдог вэ?

Манай бүтээгдэхүүн маш олон оронд хэрэглэгдэж байгаа. Монгол бүсгүйчүүдийн арьсны онцлог Солонгос эмэгтэйчүүдийн арьстай нэлээд төстэй учраас маш сайн тохирдог болох нь мэдэгдсэн.

-Зарим эмэгтэйчүүд олон бүтээгдэхүүнийг сольж хэрэглэх ёстой гэх ойлголттой байдаг. Ер нь нэг бүтээгдэхүүнээ удаан хэрэглэх нь зөв үү. Өөр брэндийг турших ёстой байдаг уу?

-Өөрийнхөө арьсанд хамгийн сайн тохирсон, аюулгүй эрүүл бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх нь зөв. Гэхдээ батганы ком хэрэглэж байгаад, батгагүй болчихсон мөртлөө дахин, дахин хэрэглээд байвал зохимжгүй шүү дээ. Тухайн арьсны онцлогтой тохирсон бүтээгдэхүүнээ л хэрэглэх нь зөв.

Энэхүү өдөрлөгийн үеэр дуучин Ч. Уранхолбоо буюу Ану уг брэндийн танилцуулга дээр ирээд сэтгэгдлээ хуваалцахдаа “Би нэг сарын өмнө хоёр ихэр охиноо өлгийдөн авсан. Таван хүүхдийн ээж болсон надад цаг зав тун бага байдаг. Тиймээс  “Синдрелла”-д ороод “Thermoceutical”-ын бүтээгдэхүүнүүдээр үйлчилгээ авдаг. Яарсан үедээ 30 минутанд маск тавиулаад гарах үе олон. Гэхдээ энэ бүтээгдэхүүнүүд 30-хан минутанд ч нүүрийг гоё болгож чаддаг.  Хүүхэд төрүүлсний дараа миний нүүр сэвхтдэг, жаахан сэвх тодроод ирэхээр нь “FOxC Peel”-д орчихдог. Сэвх нөсөө толбоны эсрэг цайруулдаг үйлчилгээнд ороход нүүр зөөлөн, цайвар чиглэг маш гоё болно. Би өөрөө ягаан өнгөнд дуртай болохоороо “Thermoceutical”-ын ягаан комыг авсан. Арьсанд маань маш гоё таардаг, цацдаг ягаан чийгшүүлэгчээ бүр хаач явсан цацаад явах дуртай. Нэгхэн минутын дотор нүүрийг сэргээгээд маш гоё болгоно. Нойр муутай хоносон ч өглөөдөө чийгшүүлэгчээ цацчихад нүүр сэргээд л ирдэг” гэж байлаа.

Мөн дуучин Р.Номин-Эрдэнэ  “Тоглолт,  баяр ёслолоос хэд хоногийн өмнө “Thermoceutical”-ын бүтээгдэхүүнүүдээр үйлчилгээ авчихдаг. Тайзан ээр арьс гэрэлтээд л гоё харагдана. Маш үр дүнтэй бүтээгдэхүүнтэй” гэв.

Солонгосын гоо сайхны салбарт 15 жилийн өмнөөс нэвтэрч, өнөөг хүртэл хэрэглэгдэж хэрэглэгчдийнхээ тоог нэмсээр байгаа энэхүү бүтээгдэхүүн нь Солонгос охидын толигор арьс, гоо сайхан байдлын нууц гэж хэлж болох нь

Н.Ганчимэг