Comment.mn

Монголын эдийн засгийн хямрал Японы компанийг “баярлуулж” байна гэв үү

Ийм сэтгэгдэл төрүүлэхээр мэдээлэл https://www.nikkei.com сайтад тавигджээ. Тодруулбал, Монгол улсын эдийн засаг “элгээрээ хэвтсэн”, гурван сая хүн амтай ч гэсэн ухаалаг гар утас ихээр хэрэглэж, энэ хандлага нэмэгдэх төлөвтэй байна. Үүнд 100 хувь Японы хөрөнгө оруулалттай Мобиком компанийн үүрэг их байгаа бөгөөд, Монголын эдийн засгийн хямрал тэдэнд эерэгээр нөлөөлж байна гэжээ.
Өөрөөр хэлбэл хэт үнэтэй Мобикомын үйлчилгээ Монголчуудын нэрэлхүү, үрэлгэн зан гадынханд ихээр ашиг орлого оруулах болжээ. Үүнийг итгэх ярилцлагыг Mobicom-ийн ерөнхий захирал Tatsuya Hamadа ярилцлагаа тойруу утгаар хэлсэн байх юм.

Өнгөрсөн баасан гаригт Mobicom-ийн ерөнхий захирал Tatsuya Hamada хэлэхдээ: “Монгол улсад эдийн засгийн хямралтай үед ч гэсэн мобайл үйлчилгээ илүү хөгжиж байна. 2018-аас 2019 онд энэ өсөлт урьдчилан таамаглаж байснаас ч илүү хурдтай өснө. Энэ өсөлтөнд голдуу залуу үеийнхэн нөлөөлж байгаа юм. Монголын үүрэн телефоны салбарын хөгжил Япон улсаас 4-өөс 5 жилээр хойно явж байгаа.” гэсэн байна.
Өөрөөр хэлбэл Монголчууд харанхуй бүдүүлэг байгаа бөгөөд энэ байдал нь Японы 100 хувийн хөрөнгө оруулалтай компанид ашигтай байна гэснээс өөрцгүй үг хэлсэн байх юм.

Эх сурвалж: https://asia.nikkei.com/Business/Companies/Japanese-telecom-KDDI-enjoys-growth-in-crisis-battered-Mongolia?page=1

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

  • утааг бууруулахад ганцхан цахилгаан халаалт хэрэгтэй бодоод үзэлдээ өөр яах юм бэ

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.