Олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхийн чансааг тэргүүлж байгаа бөхчүүдийг шагнахаар болжээ. Чансааг тэргүүлж буй 15 бөхөд манай улсаас М.Уранцэцэг, Г.Болдбаатар нар багтаж 10.000 ам.доллараар шагнуулахаар болжээ. Энэ нь манай ханшаар 18,6 сая төгрөг юм. Мөн дэлхийн шилдгүүдийн эгнээнд Франц, Гүрж, Нидерланд, Грек, ОХУ, Куба,Чех улсын тамирчид багтсан байна. Дэлхийн чансааг хэр хугацаанд тэргүүлснээс шалтгаалан жүдочдыг эрэмбэлсэн байна.
Майлинда Келменди –Косова-50.000 ам.доллар
Автандил Чрикишвили-Гүрж-50.000 ам.доллар
Тедди Ринер-Франц-40.000 ам.доллар
Илиас Илиадис-Грек-40.000 ам.доллар
Мөнхбат Уранцэцэг-Монгол-10.000 ам.доллар
Аутомне Павио-Франц-10.000 ам.доллар
Агнегненоу Клариссе-Франц-10.000 ам.доллар
Ким Коллинг-Нидерланд-10.000 ам.доллар
Одри Чуео-Франц-10.000 ам.доллар
Идализ Ортиз-Куба-10.000 ам.доллар
Ганбат Болдбаатар-Монгол-10.000 ам.доллар
Михиал Пуляев-ОХУ-10.000 ам.доллар
Декс Элмонт-Нидерланд-10.000 ам.доллар
Варлам Липартелиани-Грек-10.000 ам.доллар
Лукас Крпалеч-Чех-10,000 ам.доллар
Эх сурвалж: http://www.goodnews.mn/