Comment.mn

Засгийн газрын 13 дугаар барилгыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглаж болох эсэхийг судална

Засгийн газрын 13 дугаар барилгыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглаж болох эсэхийг судална

Засгийн газрын хоёр долоо хоногийн өмнөх хуралдаанаар хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх 150 ортой хүүхдийн эмнэлгийг Эрүүл мэнд, спортын яамны харьяанд байгуулахаар шийдвэрлэсэн.

Үүний дагуу тус хүүхдийн эмнэлгийг хаана байгуулах талаар судлах ажлын хэсэг байнгын хорооны дэргэд байгуулагдсан юм. Ажлын хэсэг өнөөдөр Засгийн газрын 13 дугаар байр Зам, тээврийн яамны байранд ажиллаж хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглаж болох эсэх талаар санал дүгнэлт гаргах ажээ.
Эрүүл мэнд, спортын яамны холбогдох мэргэжилтнүүд өмнө нь Засгийн газрын X байр буюу татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд тус эмнэлгийг байрлуулах боломжтой хэмээн үзэж байсан ч больсон юм.



Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.