Дуучин Дээгий ганц бие аавын амьдралдаа цэг тавьжээ. Тэрээр Балжинням, Дашням давхцсан энэ өдөр буюу 10-р сарын 22-нд “хуримаа хийсэн” байна. Тун нууцлаг болсон хуримын гол дүр нэг сүйт бүсгүйг М.Золжаргал гэдэг бөгөөд “Мюзик холл” сургуулийг дүүргэсэн нэгэн гэнэ. Мэргэжлийн жүжигчин, дуучин тэрээр “Наран мандах нутаг” ОАК-ны дууг амилуулж олны хүртээл болгож байсан ажээ. Харин үүнээс цаашхийг Балхаа гавьяатын тоглолтоос харж болох гэнэ. Учир нь Л.Балхжавын ая, яруу найрагч Д.Ган-Очирын шүлэг “Хайрын хурим” дууг Дээгий, залуу дуучин М.Золжаргалын хамтаар дуулж олны хүртээл болгож байгаа энэ аж. Нэгэнтээ хоёр гавьяатын хамтын бүтээл “Хайрын дээд хань минь” дууг ахин дуулж, хэсэгтээ л байлдан дагуулаад авсан тэрээр энэ удаад залуу хосуудад зориулсан энэ шинэ бүтээлдээ ийнхүү “хуримаа хийж” тогложээ.
1 сэтгэгдэл
Төстэй мэдээлэл
“X ТҮЦ” продакшн “Show time”-аараа дахин “уулзана”
Монголын хошин урлагийн ууган продакшнуудын нэг, 30 жилийн түүхт “Х-Түц”-ийнхэн энэ 2024 оныг “Show time” тоглолтоор эхлүүлсэн. Тэгвэл эл хит тоглолтоороо энэ оныг мөн үдэх гэж байна. Тодруулбал, “Show time”...
4 Үзсэн
Дуучин С.Бичүү “Олон жилийн дараа”
“Будаггүй уруулын амт”, “Өвөл, хайр”, “Би чамд”, “Ахиж би дурламааргүй байна” зэрэг олон уран бүтээлээрээ өөрийн өнгө аясыг сонсогчдод хэдийнээ таниулсан уран бүтээлч бол дуучин С.Бичүү. Анхны уран бүтээлээсээ...
8 Үзсэн
Дуучин Б.Батцэцэглэн ардын дууны пянзаар сонсогчдодоо бэлэг барих нь
Монгол ардын богино болон уртын дууг өөрийн донж, хэв маягаар дуулдаг, уран бүтээлээ орчин цагийн өнгө аястай хослуулан туурвидгаараа онцлогтой дуучин бол Б.Батцэцэглэн. Тэрбээр 2013 онд Монгол Улсын гавьяат жүжигчин Б...
5 Үзсэн
Монголын гэр бүл болгон гэрэл гэгээтэй сайхан амьдраг