Comment.mn

Эрүүл, идэвхтэй амьдралыг дэмжигч Herbalife Nutrition компани “Америкийн Өдрүүд 2017” үзэсгэлэн худалдаанд 3 дахь жилдээ оролцоно

Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧамМонгол)-аас дөрөв дэх жилдээ “Америкийн өдрүүд 2017” үзэсгэлэн худалдааг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран 2017 оны 9-р сарын 16, 17-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна.

АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд нэг цэгээс танилцуулах, Монгол улсад дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдэд ойртуулах зорилготой уг үзэсгэлэнд Herbalife Nutrition компани 3 дахь жилдээ оролцож байна.

 

Энэ жилийн үзэсгэлэнд Herbalife Nutrition компани “Үр тарианаас эцсийн бүтээгдэхүүн хүртэлх” гэсэн сэдвийн дор олон нийтэд хэдийнээ танил болсон Формула 1 коктейль, уургын батончик зэрэг бүтээгдэхүүнээрээ оролцож хэрэглэгчдэд амталгаа явуулан мэдээлэл хүргэнэ. Үзэсгэлэн нь олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй бөгөөд үзэсгэлэнгийн хөтөлбөрт тус компанийн ивээн тэтгэж оролцож буй хөгжөөнт арга хэмжээнүүдээс гадна Herbalife компанийн фитнес зөвлөх Б.Галбадрахын бие халаалт дасгал, Формула 1 бүтээгдэхүүнийг ашиглан хэрхэн богино хугацаанд, амттай,  амин дэмтэй коктэйл бэлдэх үзүүлбэр зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд орж байна.

 

Үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээ 2017 оны 9-р сарын 16-ны Бямба гарагт өдрийн 13:00 цагт болох ба нээлтийн ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд, АНУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн Мануэл Микаллер, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга В.Энхболд болон ивээн тэтгэгч компанийн төлөөлөгч нар оролцох болно.

*Herbalife бол жин хянахад зориулсан бүтээгдэхүүнээрээ дэлхийн нэг номерын брэнд юм.

Эх сурвалж: “Euromonitor International Limited; Хэрэглэгчийн эрүүл мэнд 2017, жин хяналт сайн сайхны бүтээгдэхүүний категори; жижиглэн худалдааныүнэ % RSP хувьцаа GBO, 2016 оны тоо баримт”

Herbalife Nutrition компани нь эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийн хүрээнд  тэнцвэржүүлсэн шим тэжээлийг чухалчилдаг. Тэнцвэржүүлсэн шим тэжээл нь илчлэгийн хэмжээг хэтрүүлэхгүйгээр бие махбодыг зохистой хэмжээний аминдэм, эрдэсбодис, уураг, эслэг, нүүрсус, эрүүл өөх тосоор (макро болон микро шим тэжээл) хангаж байдаг.

 

2011 оны 9 дүгээр сард Монгол улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш Herbalife Nutrition компани тэнцвэржүүлсэн шим тэжээл, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжин, олон нийтэд хэвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Herbalife Nutrition компанийн Монгол болон дэлхийн зах зээл дэх #1 бүтээгдэхүүн нь Формула 1 уургийн коктейль юм.

Herbalife Nutrition компанийн тухай

Herbalife Nutrition компани нь эрүүл энх байдал болон аз жаргалыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой олон улсын шим тэжээлийн компани юм. Тус компани нь 1980 оноос хойш гайхалтай шим тэжээлийн бүтээгдэхүүнүүд болон шим тэжээлийн хөтөлбөрөөрөө дамжуулан хүмүүсийн амьдралыг өөрчлөх эрхэм үүргийг хүлээн ажилласаар ирсэн. Herbalife Nutrition компани нь Бие Даасан Гишүүдтэйгээ хамтран таргалалт, шим тэжээлийн доройтол, улам бүр урт наслаж буй хүн ам, маш өндөр өртөг бүхий нийгмийн эрүүл мэндийн зардал, мөн бүх насны хүмүүсийн дунд бизнес эрхлэлт нэмэгдсэн зэрэг дэлхийн хэмжээний олон асуудалд эерэг шийдлийг гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажилладаг. Бид шинжлэх ухаанд үндэслэсэн чанартай бүтээгдэхүүнүүд, хүн нэг бүртэй тулж ажилладаг. Herbalife Nutrition компанийн Бие Даасан Гишүүд нь эрүүл зөв хооллолтын заавар зөвлөгөө, мөн үйлчлүүлэгчдэд эрүүл, идэвхтэй амьдрах урам зориг төрүүлэх хамт олон бүхий орчинг санал болгодог. Herbalife Nutrition компани нь бүтээгдэхүүнийхээ ихэнх хэсгийг өөрийн үйлдвэрүүддээ үйлдвэрлэдэг.

 

Манай компанийн шим тэжээл, жин зохицуулах, эрч хүч сэргээх, эрүүл мэнд, фитнесийн болон хувийн арчилгааны бүтээгдэхүүнүүдийг дэлхийн 90 гаруй оронд зөвхөн Herbalife Nutrition компанийн Бие Даасан Гишүүдээр дамжуулан худалдан авах боломжтой.

 

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх ажлын хүрээнд Herbalife Nutrition компани нь Herbalife Гэр Бүлийн Сан болон тус сангийн CASA Herbalife хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, хоол хүнсний дутагдалтай нөхцөл байдалд амьдарч байгаа хүүхдүүдийг сайн чанарын хүнс тэжээлээр ханган ажилладаг.  Мөн бид дэлхийд алдартай 190 гаруй баг, тамирчид, спортын арга хэмжээг ивээн тэтгэж тэдний үйл ажиллагаанд өөрсдийн хувь нэмрээ оруулдаг. Тухайлбал Кристиано Роналдо, ЛА Галакси хөлбөмбөгийн клуб болон Олимпийн олон баг тамирчдыг нэрлэж болно.

 

Тус компани дэлхийн хэмжээнд 8,000 гаруй ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Компанийн хувьцаа Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг. 2016 оны байдлаар тус компанийн цэвэр борлуулалт 4.5 тэрбум долларт хүрсэн байна. Та бүхэн www.Herbalife.com, www.IAmHerbalife.com хаягуудаар зочилж, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Манай компани нь хөрөнгө оруулагчдад зориулж санхүүгийн болон бусад мэдээ мэдээллийг тогтмол шинэчлэн хүргэж байдаг. Мөн хөрөнгө оруулагчдыг ir.herbalife.com хаягаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг уриалж байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.