Хүнийг удам судар, хүмүүжил төлөвшлөөр нь шинждэг уламжлал Монголчуудынх. Энэ өнцгөөс тодорхойлбол тэр бүсгүйн аав ардчиллыг үүсгэн байгуулж, хөгжүүлэхийн төлөө тууштай зүтгэгч, мөн Дархан хотын анхны бизнес эрхлэгчдийн нэг байв. Харин Н.Солонго алдарт Меркель канцлерийн дотнын анд, улс төрч Герда Хасселфелдийн шавь.
Өндөр хөгжилт Герман орны Бавари мужийн Иргэдийн хурлын төлөөлөгч. Улс төрийн түүх нь шүү дээ. Монгол залуусыг дэмжсэн, эх орон руугаа чиглүүлсэн хөрөнгө оруулалтуудыг дурдах юм бол ярилцлагын агуулга маань хальж одно. Тиймээс гол зорилго болох түүний зохион байгуулж буй арга хэмжээний талаарх мэдээлэлд таныг урьж байна.
- Эх орондоо тавлаг сайхан амарч байна уу Солонго оо?
- Ажлаар ирсээн /инээмсэглэв/. “Отгонбаяр” сангийнхаа шугамаар дөрвөн жилийн хугацаанд 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг эх орондоо хийсэн байна. Монголын сор болсон яруу найрагчдын шүлгийг Герман хэлнээ хөрвүүлж гаргасан цомгийнхоо орлогоор Дархан-Уул аймгийн хүүхдүүдэд зориулан номын сангийн уншлагын танхим байгуулж өгч байгаа. Энэ ажлынхаа явцтай танилцсан. Дархандаа хөгшчүүлийн асрамжийн газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өдөр өнжүүлэх төв байгуулах боломжуудыг судалж байна. Улс төрд гарахыг хүссэн хүмүүст энэ салбар ямар хатуу зарчимтай, зөв соёл дадал, чадвар шаарддагийг ойлгуулах зорилгоор сургалт зохион байгууллаа.
- Фэйсбүүк хуудаснаас нь VIP сургалтын талаар харсан л даа. Монгол хүний, Монголын хөгжлийн төлөө байнга санаа тавьж, ярьж, оролцож, манлайлж байдгийг чинь мэдэх болохоор энэ талаар тодруулж асуумаар санагдсан юм?
- Багийнхантайгаа хамтарч ноднин 2016 онд Герман-Монгол залуу улс төрчдийн солилцоо, чуулга уулзалтыг Берлинд хийсэн юм. Чуулганы үр дүнд улс төрд өөрсдийгөө сойж буй залууст зориулан олон улсын улс төрийн ёс зүйн стандартын модулийг Монголдоо анх удаа оруулж ирлээ. Залуу хүн улс төрд яаж зөв хүчтэй гарч ирэх талаар хувийн туршлагаа ч мөн хуваалцана. Нөгөө талаар бизнес эрхлэгчид маань өнөөдөр дэлхийтэй өрсөлдөе гэхээр стандартаас авахуулаад асуудал их бий. Тэдний үйл ажиллагааг дэмжих, ижил төстэй бизнес эрхэлдэг хүмүүстэй холбож өгөх, цаашлаад Монголын бараа бүтээгдэхүүнийг экспортонд гаргахад хүлээн зөвшөөрүүлэх эрэлт бидэнд ирсэн. Заавал гадаадад өндөр зардлаар очиж сурах биш яг тэр хэмжээний мэдлэг сургалтыг олж авах, тэр дундаа олон улсын сертификаттайгаар хамрагдах боломжийг бид бүрдүүлсэн. Сургалтаараа энэ бүгдийг хамруулсан цогц мэдлэг олгох юм.
- Сургалтын төлбөр 100 доллар. Манайхан хэр хамрагдах бол? Ямар хүлээлт байна?
- Монгол хүн бол Монголын баялаг. Бидний үнэ цэнэ дэлхийн зах зээлд хаана явж байгааг тодорхойлмоор байна. Сэтгэлтэй, чадвартай улс төрчдийг бодлогоор бэлтгэмээр байна. Монголын брэнд бүтээгдэхүүнээ дэлхийд хүлээн зөвшөөрүүлмээр байна. Үүний тулд эрсдэлийн менежмент, экспортонд хэрхэн гарах зэрэг тодорхой асуудлаар гарц шийдэл хэлж өгмөөр байна. Богино хугацаанд хэдий ч олон улсын түвшинд нийцэх чанартай сургалт болох учраас залуус маань алсын зорилгоо бодож олноор хамрагдана гэдэгт итгэлтэй байгаа. Олон улсын баталгаажуулалтын төв групп, Олон улсын стандартын академи, Менежментийн зөвлөхүүд, Туршлагатай багш нар, Монголын томоохон экспертүүд илтгэл, хэлэлцүүлэгт оролцох ба өдрийн хоол, ундтай байх юм. Европт ийм хэмжээний сургалтын төлбөр 9500 фаунд байдаг. Сургалтанд хамрагдсанаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Бизнесмэн, Улс төрч болоход бэлтгэгдэнэ гэсэн үг. Эх орондоо байх хугацаандаа энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Байнга ирж амжихгүй тул ийм цаг үеийг алдахгүй, хожим харамсахгүйн тулд зорилгынхоо төлөө урагшаа гэж залууст хэлмээр байна.
- Сургалтын агуулга, хөтөлбөр гарсан уу?
- Олон улсын улс төрийн ёс зүйн стандарт ба зөв соёл дадалд суралцуулах, Чадварлаг баг бүхий үнэ цэнтэй менежментийн тогтолцоонд суурилан хариуцлагатай, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий модульт сургалт гэсэн агуулгатай. Оролцогчид маань Европын Афнор компанийн бүх сургалтанд хамрагдах боломжтой. Мөн Герман руу ямар тэтгэлэгт хөтөлбөр, сургалтууд байгаа талаар мэдээлэл зөвлөмж өгнө. Үндэсний брэнд, түүх, өв соёл, зан заншил, юун санааны үнэт зүйлс, Монгол хүний үнэ цэнэ, нийгэм эдийн засаг, шинжлэх ухааны ололт амжилтуудаас хуваалцах маш бүтээлч нэг өдөр байх болно. Сургалтанд сууснаар Европын Afnor, Eurasian Expert Group-ийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай төгсөх юм.
- Сургалтанд бүртгүүлэх мэдээллийг өгөөч?
- Сургалт 2017 оны 8-р сарын 18-нд болно. Оролцохоор шийдсэн бол 8-р сарын 15-ныг хүртэл 70115522, 99152673, 99083413 дугаарын утсаар залгаж мэдээлэл аваарай. Мөн “М” Плаза-гийн 15 давхарт 1502 тоотод байрлах Олон улсын стандартын академид ирж бүртгүүлж болно.
Нэмэлт мэдээллийг