Ерөнхийлөгчийн сонгуульд навс ялагдсан Ардын намынхан Шадар сайд У.Хүрэлсүхээ “намнах” ажиллагаанд оржээ.
Нам дотроо ч, олон нийтийн дунд ч У.Хүрэлсүх нэр нөлөөтэй, хариуцлагын асуудал хөндөгдөхөд намын даргаар сонгогдох магадлал хамгийн өндөр байгаа тул эрх мэдлээ хадгалахыг хүсэгчид нь амь тэмцэн, сүхдэх ажиллагаанд орсон тухай гишүүд нь ярьж байна. Бага хурал болохоос урьтаж, нэр хүндийг унагаах нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ба түүний багийнхны нэг номерын ажил болж хувирчээ.
Шадар сайдын эзгүйд Ерөнхий сайд шуурхай хуралдаан зарлаж, түймрийн нөхцөл байдлыг хэлэлцэн, У.Хүрэлсүхийг зугаалж яваа мэтээр мэдээлэл цацуулсны цаад учир нь нэр хүндийг нь унагах оролдлого байжээ. Гэвч бүтэлгүйтсэн.
Нийслэлийн МАН-ын дарга М.Ганбаатар нарын хэдэн нөхөр өнгөрсөн долоо хоногт “Д.Амарбаясгалан нарт хариуцлага тооцох ёстой” гэж шаардаж эхэлсэн нь алдарт 60 тэрбумын хэргийг л хав дарж, өнгөрөх гэсэн ядмагхан арга нь аж.
Учир юу вэ гэвэл У.Хүрэлсүх намын дарга болбол дээрх бичлэгийг одоогийн намын удирдлагын нэгэн адил “эвлүүлэг” гэж хэлээд хаацайлаад суухгүй. Шууд л хариуцлага ярьж эхлэх аж. Тодруулж хэлбэл, сонгуулийн ялагдлыг Ц.Сандуй нараас хайж эхлэх нь тодорхой байгаа учраас хотын фракцынхан Ж.Эрдэнэбаттай элбэн У.Хүрэлсүхийг намнах ажиллагаанд орсон нь ийм учиртай юм байна.
У.Хүрэлсүх сайдын хувьд ч хэзээний шударга бус зүйлтэй эвлэрч явсан удаагүй. Хэдэн жилийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгч байхад үг сөрж, үнэн шударга байхыг шаардаж, тэрсэлдэж явсан. Үүнээсээ болж шоронд орохдоо ч тулж явсан удаатай. Үндэслэлгүйгээр хорих боломжгүй учраас л У.Хүрэлсүхийг яаж ч чадаагүй хэрэг.
Харин эрх мэдлээ зузаатгаж, намын дарга болох санаа өвөрлөн, өс зангидаж эхэлсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд одоогийн МАН-ын дарга М.Энхболдтой хамаатан.
Сонгуульд ялагдсан М.Энхболд дарга хариуцлагаа хүлээж, намын даргын суудлаасаа огцрох нь нэгэнтээ ойлгомжтой болсон тул өөрийн хүнээ тавихаар бэлтгэл хангаж эхэлсэн нь Ж.Эрдэнэбат сайдын үг үйлдэл бүрээс харагдах болсонд намын олон зуун гишүүн нь дургүйцэж байна.
Тэр байтугай У.Хүрэлсүхтэй холбоотой сайлсан, муулсан төлбөрт мэдээллийг өмнөөс нь хэвлэлүүдээр цацуулж, сошиал ертөнцийнхнийг хүртэл хөлслөөд авчихсан хар PR –ыг жиргүүлэх болжээ. Доллараар цалинжуулж, төсвийн мөнгийг урсгаж байгаа гээд бод доо. Улсын төсвийн алдагдал нь зузаарсаар байхад Ерөнхий сайд намын дарга болохын тулд татвар төлөгчдийн мөнгийг танхимынхаа сайдын нэр хүндийг баастахад зарцуулж байна гэж бодохоор дэндүү хайран.
Намаа шинэчилье, намаа хариуцлагатай болгоё гэвэл фракц бүлэглэлд хашигдах ёсгүй. Энэ намыг удирдаад аваад явах, мэдлэг чадвартай, хэнээс ч эмээлгүйгээр буруутай этгээдэд нь хариуцлага тооцоод явах өөрийн гэсэн бодолтой хүн л болох ёстой.
Энэ шалгуурт дан ганц У.Хүрэлсүх тэнцэнэ гэж туйлшрах ч хаашаа юм бэ. Гэхдээ мэнь эрд итгэж болно. МАН-д олон сайн удирдагч бий. Гэхдээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат биш, тэр удирдагч биш гэдгээ өнгөрч буй нэг жилийн хугацаанд хангалттай харуулсан. Засгийн газрын танхимд П.Сэргэлэн, А.Цогцэцэг нар мэргэжлийн гэх шалгуур хангаад сайдаар томилогдсон гэж бодож байна уу, М.Энхболдын хүмүүс болохоор л тэр. Ажил нь 0 зааж байхад л хариуцлага ярихгүй байна. эмч нарын буруугаас хүний алтан амь эрсдэж байхад сайдад нь хариуцлага тооцох асуудал хөндөгдсөн үү. Үгүй. Гэтэл сайд асан Ж.Батсуурийг шууд л хөөж орхисон.
Одоогийн дарга маань Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад намын даргын суудлаа өвлүүлэх гээд нойртой, нойргүй хонох болсон нь нам доторх хотын фракцаа амьд мэнд авч гарах гэсэн “Б” төлөвлөгөө нь юм.
“Б” төлөвлөгөө хэрэгжихгүй бол 60 тэрбумын бичлэгээр УИХ-ын даргын суудал ч үгүй үлдэх учраас утсан хүүхэлдэйгээ намын даргаар суулгах нь чухал болоод байна.
Гэвч Ардын намын жирийн гишүүд үүнийг хүслээ гэж үү.
М.Энхболдыг Ж.Эрдэнэбатаар солиод нам шинэчлэгдэхгүй. Ардчилсан намын алдааг л давтах болно. Тодруулж хэлбэл, З.Энхболдыг С.Эрдэнээр сольсонтой агуулга нэг хэлбэрдэлт болно.
Ардын намынхан эрх биш Ардчилсан намыхан шиг л гэнэн биш бол Ж.Эрдэнэбатыг даргаа болгож , намаараа туг тахихгүй байлгүй дээ.
Эрдэнэбат Энхболд гэсэн нөхөдтэй харьцуулагдахгүй эх оронч хүн шүү дээ.Намын нөхөд нь түймэр унтрааж байх хооронд нь хурал зарлаж эх оронч Хүрэлсүх ирсэнгүй гэсэн хар мэдээг явуулж байх жишээтэй.Хэдий их айсан болоод тэгэж хачин мэдээнүүд оруулахав дээ.Ард түмэн эрх мэдэл мөнгөтөнийг бус эх оронч хийж чдах хүн зөв удирдагчаа сонгож чаддагаа энэ удаагын ерөнхийлөгчийн сонгуулиар баталсан.Хүрэлсүх Баттулга хоёр гар нийлэх хүмүүс.
Enkhbold erdenebatiin hulsnii bicheechid ni ajiljil baigaa baih daa haha.Iim balai hvn itgeheergvi ymaa odoo bolison ni deer shvv dee
Erdenebat odoo tsewer ursulduy. Vnexeer ursulduy gej bodoj baiwal ydaj ter 60terbumaa shiidchildee.
Erdenebat odoo tsewer ursulduy. Vnexeer ursulduy gej bodoj baiwal ydaj ter 60terbumaa shiidchildee. chaawaas
ЦУС сэлгэлт хэрэгтэй энэ үед ард түмний итгэл найдлага тавиж байгаа ганц хүн дээ
Энэ Эрдэнэбат болио мөнгөөр хаа хамаагүй мэдээ тараагаад байх шиг ээ Мөнгөнөөс илүү арт түмний бодол үнэ цэнэтэй гэдгийг ерөнхийлөгчийнн сонгуулиар тбаталсан ш дээ
Намаа шинэчилье, намаа хариуцлагатай болгоё гэвэл фракц бүлэглэлд хашигдах ёсгүй. Энэ намыг удирдаад аваад явах, мэдлэг чадвартай, хэнээс ч эмээлгүйгээр буруутай этгээдэд нь хариуцлага тооцоод явах өөрийн гэсэн бодолтой хүн л болох ёстой.
Хүрэлсүх нам төрийн хувьд ч, эр хүний хувьд ч итгэл даахаар хүн. Түүнийг бүгд л мэднэ шүүдээ
гайгүй яваа нэгнээ шалж муулах хэрэгт холбох гүтгэх нь бүр цагаандаа гарчээ арай л дэндүү болжээ.. улс төр гэдэг ийм л заваан зүйл байгаам.. сонгууль нь хар бараанаар дүүрэн өнгөрсөн гэтэл дахиад л энэ хар бараан зүйл Хүрэлсүх дээр давтагдахад ойрхон болсон. Хүчэн энээ тэрээ гээд бас бус их зүйл болсон. Өрсөлдөх гэж байгаа бол шударга цэвэрхэн л өрсөлдөх хэрэгтэй
намдаа шинэчлэл хийж чадсан ганц хүн. Ийм өөрийнхөөрөө яваа хүнээ гүтгэх гэж оролдож байгаан арчаагүй гэдгээ харуулж байгаагийнх.