Comment.mn

БСШУСЯ-ны харьяа Лаборатори 23 дугаар сургууль “Алтан гадас” одонгоор шагнагдлаа

Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, өнөөдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр БСШУСЯ-ны харьяа Лаборатори 23 дугаар сургууль нь “Алтан гадас” одонт сургууль боллоо.Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд, 23 дугаар сургуулийн ууган төгсөгч Лу.Болд, УИХ-ын гишүүн 23 дугаар сургуулийн төгсөгч Т.Аюурсайхан, БСШУСЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга 23 дугаар сургуулийн төгсөгч М.Мөнхбаатар, тус сургуулийн үе үеийн захирлуудын, багш, ажилчид, төгсөгчдийн төлөөлөл хүрэлцэн ирлээ.

УИХ-ын гишүүн 23 дугаар сургуулийн төгсөгч Т.АюурсайханМонгол улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Нийслэлийн Лаборатори 23 дугаар сургууль маань өнөөдөр Монгол улсын төрийн дээд шагнал “Алтан гадас”-т сургууль болж байна. “Алтан гадас” гардуулах ёслолын ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Энэ тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд, төрд төлөөлөл нь болж ажиллаж байгаа гишүүн, 23 дугаар сургуулийн төгсөгчийн хувиар энэ арга хэмжээнд оролцож байна.

Миний хувьд 1983 онд сургуулийнхаа алтан босгыг алхаж, олон найз нөхөд, ачит багштай болж, сургууль, улс орныхоо төлөө хамтарч ажиллаж байгаа. Өнөөдөр 23-р сургууль өнөөдөр яагаад тэргүүлж, бусад сургуульд үлгэр жишээ болгож байгаа вэ гэдгийг өнөөдөр сургуулийн захирал Р.Ганболд хэлсэн. Сурагчид сурах хүсэлтэй, багш нар сурах хүсэлтэй байж бодит үр дүн гардаг гэдгийг хэлсэнтэй санал нэг байгаа. Лаборатори 23 дугаар сургуульд сурах хүсэлтэй хүүхэд олон зуун мянгаараа байдаг. Тэр болгон хүүхдийг авч чадахгүй ч гэсэн өндөр ачаалалтай ажилладаг. Нөгөө талаас энэ сургуульд ажиллах юман, хүүхдүүдэд хичээл заах юмсан гэсэн багш нар байдаг. Сурах гэсэн хүүхдийн хүсэл, заах гэсэн багшийн хүсэл хоёрын нэгдэл чанарын үзүүлэлт болж байгаа юм. Тийм учраас 23-р сургууль маань ялгарч чадаж байгаа.

Сургууль маань зүй ёсны шагналаа авч байгаа гэж миний хувьд ойлгож байгаа. Энэ сургуулийг анх удирдаж, багшилж байсан, 60 жилийн түүхэнд сургуулийн нэр төрийг өндөрт өргөхөд өөрийн хувь нэмрийг оруулсан, хамт байсан үе үеийн ачит багш нарт баярын мэнд хүргэж байна. Мөн өнөөдөр сургуулийг авч явж байгаа удирдлага олон багш нарт, сурагчид болон үе үеийн төгсөгчдөд халуун баярыг хүргэж байна.

БСШУСЯны харьяа Лаборатори 23 дугаар сургуулийн захирал Р.Ганболд: 23 дугаар сургууль минь эдүгээ 60 жилийн түүхтэй. 60 жилийн босгон дээр төр засаг маань “Алтан гадас” одонгоор шагнаж байгаа нь олдошгүй хувь тавилан. Намайг захирал байх үед ийнхүү шагнагдаж байгаад баяртай байна. Энэ бол миний биш, 23-р сургуулийн олон мянган төгсөгч, хэдэн зуун багшийн хүч хөдөлмөр шингэсэн, эцэг эхийн оролцоо туслалцаа, бид бүгдийн хамтын хүч байлаа.Одоо хамт ажиллаж байгаа баг бүрэлдэхүүн, шавь нартаа баяр хүргэе. Үе үеийн багш ажилчид, сурган хүмүүжүүлэгч, сурагч, төгсөгчддөө баяр хүргэе.

БСШУСЯ-ны харьяа Лаборатори 23 дугаар сургууль нь өнөөдрийн байдлаар Орос, Англи Япон Солонгос Хятад таван хэлийг гүнзгийрүүлэн судалж байна. 3300 гаруй суралцагч,119 багш , нийт 140 гаруй ажилтан ажиллагсадтайгаар боловсролын үйлчилгээг үзүүлж байгаа. Тус хамт олон “Хүн бүр хүүхэд бүрийн төлөө Хүүхэд бүр өөрийнхөө төлөө” уриан дор Авьяас, ном Зөв монгол хүүхэд Сонгодог урлаг зэрэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж сурагчдынхаа шинжлэх ухаан урлаг спортын тал бүрийн авьяасыг нээн илрүүлж хөгжүүлэх үйлсдээ бахдам амжилт олсон хамт олон юм.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.