Comment.mn

Д.Новицки 30.000 онооны босго давахад 20-хон оноо дутуу байна.

NBA-ийн ахмад тоглогчдын нэг Д.Новицки 1998 оны драфтын эхний бүсийн ес дэх сонголтоор “Милуоки Бакс”-т ирсэн. Гэхдээ тэр зундаа солилцоо наймаанд хамрагдаж, “Даллас Маверикс”-т тоглох болов. Энэ нь Дирк Новицкигийн хувь тавиланг шийдэж, өдгөө 19 дахь улиралдаа Техас мужийн багт тоглож байна.

Нэг багтаа 19 буюу түүнээс хугацаагаар тоглосон хоёрхон тоглогч нь К.Брайант, Т.Данкан юм. Харин Дирк гурав дахь нь болсон. Мөн лигийн түүхэнд 30.000 онооны босго давсан зургаа дахь тоглогч болоход ойрхон ирсэн. Өнөөдөр “Даллас Маверик” талбай дээрээ “Оклахома Сити Тандер”-тай тоглоход Д.Новицки 18 оноо авснаар карьерынхаа туршид 29.980 оноо цуглуулж, 30.000 оноо авахад 20-хон оноо дутуу боллоо. Улирал дуусахад 20 тоглолт дутуу байгаа учир Герман залуу 30.000 оноо авсан зургаа дахь тоглогч болох нь тодорхой билээ.

Өмнө нь Карим Абдул Жаббар 38.387 оноо, Карл Мэлоун 36.928 оноо, Кобе Брайант 33.643 оноо, Майкл Жордан 32.292 оноо, Уэлт Чемберлен 31.419 оноо авч байв.

Д.Новицки 1978 оны зургаадугаар сарын 19-нд Баруун Германы Врюцбург хотод төрсөн. 1998 онд “Даллас Маверикс” багт ирснээсээ хойш 2011 онд лигийн аварга, финалын үнэ цэнэтэй тоглогч, 2007 онд улирлын үнэ цэнэтэй тоглогч, 13 удаагийн бүх оддын тоглолтын гишүүн, бүх NBA-ийн нэгдүгээр багт 4, хоёрдугаар багт 5, гуравдугаар багт 3, 2006 оны Бүх оддын тоглолтын гурван онооны шидэлтийн аварга зэрэг олон шагналын эзэн болсон. Мөн Германы шигшээ багийн хамтаар 2002 оны дэлхийн аваргаас хүрэл, 2005 оны Европын аваргаас мөнгөн медаль хүртсэн түүхтэй.

Эх Сурвалж: zaluu.com

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.