“Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Бөөрний төвийн эмч нар, Рафаэл Интернэйшнл Олон Улсын ТББ хамтран Төв аймгийн Баяндэлгэр суманд сайн дурын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ хийжээ.
Энэ үеэр үйлчлүүлэгчдийн биеийн жин, өндрийг хэмжих жингийн илүүдлийг тодорхойлж, цусны даралт, шээсний ерөнхий шинжилгээ, хэвлийн эхо, дотрын бүх нарийн мэргэжлийн болон эмэгтэйчүүдийн үзлэг хийж, эмч нарын зөвлөгөөний дагуу зохих эм болон витаминуудыг үнэ төлбөргүй тараажээ. Мөн“Бөөрний өвчлөл болон таргалалт” сэдэвт сургалт явуулж, танилцуулга тараасан байна.
Уг үзлэг оношлогоонд Төв аймгийн Баяндэлгэр сумын 170 гаруй иргэд хамрагджээ. Мөн орон нутагт олдоц муутай, өндөр үнэтэй 3 сая төгрөгний эмээр үнэ төлбөргүй хангасан байна.
Эх сурвалж: www.TODAY.mn