Comment.mn

Их хэмжээний сөжү татваргүйгээр байнга оруулж ирдэг компани байдаг бололтой /бичлэг/

Бид энэхүү мэдээллийг хувь хүн, албан байгууллагын нэрд халдах зорилгоор бус сэрэмжлүүлэх зорилгоор бэлтгэсэн болно.  

“Хоёр ихэр хүү” ХХК нь Өмнөд Солонгос улсаас зуун настын шүүс, вакус зэрэг бүтээгдэхүүн оруулж ирэн худалдаалдаг. Гэтэл тус компани нь бараан дундаа сөжү архийг их хэмжээгээр нуун Монгол улсын гаалиар хил нэвтрүүлэн оруулж ирдэг байж магадгүй аж.  

Архи бол онцгой албан татвартай бараа.  Өөрөөр хэлбэл манай улсын хил гаалиар орж ирж байгаа бүх архинд заавал татвар төлж, бөглөөн дээр нь акц наадаг. Татвараа төлөөд гаалиар орж ирэх нэг шил сөжүний үнэ бараг 7000 төгрөг болдог.

Үүн дээр худалдаачид өөрийн ашгийг  гаргахын  тулд үнээ нэмж зардаг. Нэг шил сөжү зах зээлийн үнээс хэт доогуур буюу  4500 төгрөгөөр  худалдаалагдаж байгаа асуудал сүүлийн үед их гарах болсон.  Энэ талаар судлахад  “Хоёр ихэр хүү” ХХК нь хилээр архиа  татваргүй оруулж ирдэг байж болзошгүй байгаа юм.  Үүнийг нь дараах бичлэгээс тодорхой харж болно.

Тэд татвар төлөөгүй архиа дуудлагаар хүргэж өгдөг бөгөөд  ресторан, үйлчилгээний газрууд  13 000 -15 000 төгрөгөөр зардаг байна. Тиймээс энэ байдалд гааль, татвар,  мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага анхаарал хандуулна уу.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.