Монгол улсын 120 мянга гаруй иргэн хилийн чанадад оршин суудаг гэсэн судалгаа өнгөрөгч 2015 онд гарсан байдаг. Энэ нь манай улсын нийт хүн амын 4 хувь, нийслэлийн хүн амын 9 хувь, хөдөө орон нутагт амьдарч байгаа хүн амын 26 хувьтай тэнцэх бөгөөд засгийн газрын тэтгэлэгээр 2015 оны байдлаар хилийн чанадад 40 мянга гаруй монгол оюутан суралцаж байгаа аж.
Улсын их хурал, Засгийн газраас хүн амын хөгжил, нийгмийн эрүүл мэнд, өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих талаар баримтлах үндэсний бодлогыг баталдаг хэдий ч эдгээр үндэсний хэмжээний бодлогыг хилийн чанадад байгаа иргэдэд хүргэх механизм хангалтгүй гэсэн судалгаа байдаг байна. Иймд хилийн чанадад суралцаж, ажиллаж амьдарч байгаа монгол иргэдэд чиглэсэн хөгжлийн бодлогыг боловсруулах, Үндсэн хуульд заасан тэдгээрийн эрхийг баталгаажуулах, Монгол хэл, соёл, урлаг, зан заншлыг сурталчилах, дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийг алдаршуулах, дэлхийн монгол судлаачдыг дэмжих, дэлхийн монголчуудын холбоодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийн зүгээс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулах нөхцөл боломжыг бүрдүүлэх зорилготойгоор “Дэлхийн Монголчууд” хөгжлийн зорилтод аяныг УИХ-ын гишүүн Д.Гантулга санаачлан хэрэгжүүлж эхэлжээ.
“Дэлхийн Монголчууд” хөгжлийн зорилтод аян нь 2016 онд Европын улсууд, 2017 онд АНУ-ын хотууд, 2018 онд Азийн улсуудад хэрэгжиж, хилийн чанадад байгаа монгол иргэдэд хүрэх бөгөөд аяны эхлэл болгож 2016 оны 10-р сарын 29-нөөс 11-р сарын 23-ны хооронд Европын улсууд буюу Герман, Польш, Чех, Австри, Швецарь, Франц, Белги зэрэг орнуудад сурч, ажиллаж амьдарч байгаа 30 гаруй мянган монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт хэлэлцүүлэг хийж, урлагийн соёлын үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
Аяны уулзалт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Гантулга, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Д.Батдорж болон тухайн улсын Элчин сайд, Консул, Суурин төлөөлөгч, Гадаад дахь монголчуудын холбоодын төлөөлөл оролцох бөгөөд Монгол улсын засгийн газар болон засгийн газрын гишүүдийн гадаадад суугаа монголчууддаа зориулан хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны тухай танилцуулга хүргэх аж. Түүнчлэн Монгол поп опера “Увертюра” хамтлаг эх орон, ээж аав, эргэн дурсахуй нь сэдэвт олон сайхан дуунуудыг Монгол поп опера урсгалаар толилуулах юм байна.
“Дэлхийн Монголчууд” хөгжлийн зорилтод аяны Европын улсуудад зохион байгуулагдах уулзалт хэлэлцүүлэг, урлагийн урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулагдах газруудын дэлгэрэнгүй хувиарыг танилцуулъя.
ГЕРМАНЫ нийслэл БЕРЛИН хотод 10-р сарын 30-нд.
ПОЛЬШИЙН нийслэл ВАРШАВ 11-р сарын 02-нд.
ЧЕХИЙН нийслэл ПРАГА хотод 11-р сарын 4-нд.
АВСТРИЙН нийслэл ВЕНА хотод 11-р сарын 5-нд.
ШВЕЦАРИЙН нийслэл ЖЕНЕВ хотод 11-р сарын 07-нд.
ФРАНЦЫН нийслэл ПАРИС хотод 11-р сарын 11-нд.
БЕЛГИЙН АНТВЕРФЕНД хотод 11-р сарын 13-нд.
ГЕРМАНЫ улсын ШТУТГАРД хотод 11-р сарын 18-нд.
ГЕРМАНЫ улсын ДЮССЕЛЬДОРФ хотод 11-р сарын 19-нд.