УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж эхэллээ. Өнөөдрийн чуулганаар дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Ингээд чуулганы хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
Хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гишүүдэд танилцууллаа. Яг одоо төсвийн тухай хуултай холбоотойгоор гишүүд асуулт асууж эхэллээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.