Comment.mn

Сэрэмжлүүлэг: Дөрвөн хүүхдийнх нь эх, жирэмсэн эхнэрээ зодож хөнөөжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хорооны ..-р байранд 35 настай бүсгүй гэр бүлийн хүчирхийллийн улмаас зодуулан амь насаа алджээ. Тодруулбал 2016.09.11-ны өдөр таван сартай жирэмсэн Н.Б нь нөхөртөө зодуулан эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлэгт хүргэх үед түүний бие тэр чигээрээ хөхөрсөн байсан бөгөөд хөхрөөгүй газар үлдээгүй гэдгийг эх сурвалж хэллээ. Бүсгүй эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй нас барсан байна. Түүнийг өнгөрсөн лхагва гарагт хөдөөлүүлсэн байна.

Талийгаач Н.Б нь 35 настай дөрвөн хүүхдийн ээж. Нас барахдаа таван сартай жирэмсэн, тав дахь хүүхдээ тээж байсан. Айлын ганц охин болохоор нөхөр нь “элэг барьж” байнга зоддог байсан бөгөөд ах дүүс нь цагдаагаас авчихдаг байсан гэдгийг эх сурвалж хэлж байна.

Одоогоор энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэн гараагүй байгаа аж.

Талийгаачийн гурван хүү, нэг охинтой. Насанд хүрээгүй дөрвөн хүүхэд өнөөдөр гэртээ байгаа. Бид энэ хэргийн талаар эх сурвалжуудаас тодруулан эргэж мэдээлэх болно.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.