Comment.mn

Н.Алтанхуягийн мэдэгдэл АН-ынхныг түгшээж байна

Ерөнхий сайд асан, АН-ын дарга асан Н.Алтанхуяг өнөө, маргаашгүй мэдэгдэл хийж, өөрийн байр сууриа илэрхийлэх гэж байгаа тухай сураг улстөрийн хүрээнд гарчээ. АН-ыг удирдан сонгуульд ялалт байгуулж, улмаар Засгийн газраа байгуулан ажиллаж байсан түүнийг АН-ынхан нь өөрсдөө татаж унагасан бөгөөд үүнд нь баахан гомдож явдаг Н.Алтанхуяг гишүүн өнгөрсөн хавар маш ноцтой мэдэгдлийг хийж байсан.

Тухайн үедээ л шуугиан тарьж байсан Н.Алтанхуягийн мэдэгдлээс Монголын нийгэм, улстөрийн ертөнцөд болохгүй байгаа бүхний гол буруутан нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдэг нь сонсогддог. Тэгвэл ирэх баасан гариг буюу энэ сарын 16-нд олон ч удаа хойшилж, цуцлагдсан Ардчилсан намын ҮЗХ-ны хурал товлогдсон. Энэ хурлаар АН-ынхан намын шинэ даргаа томилох бөгөөд Н.Алтанхуяг энэхүү хурлаас өмнө мэдэгдэл хийнэ гэдэгт улстөрийн хүрээнийхэн эргэлзэхгүй байна. АН-ын даргын төлөөх сунгаанд Р.Амаржаргал, Д.Эрдэнэбат, Э.Бат-Үүл, П.Цагаан, Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр нарын хүмүүс өрсөлдөж байгаа ба тэднээс хамгийн боломжтой нь Э.Бат-Үүл байсан гэнэ.

Тиймдээ ч, Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татсан аж. Товчхондоо, Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татах үндэслэлтэй ч яг АН-ын ҮЗХ-ны хурлын өмнө татаж байгаа нь цаанаа улстөрийн шалтгаантай гэнэ. Мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр төлөвлөж байсан Э.Бат-Үүлийг намынхан нь С.Зоригийн хэргээр “өвдөг шороодуулж” байгаа нь энэ гэнэ. Учир нь, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан намын дарга болохоор зүтгэж, өмнөө таарсан өрсөлдөгчдийг замаасаа зайлуулж байгаа нь энэ гэнэ.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч, АН-ын даргын сунгаанд орох үеэс ийм яриа гарсан юм. Тэгвэл Э.Бат-Үүл асуудалд орсноор Н.Алтанхуягийн боломж нэмэгдэж байгаа хэдий ч тэрбээр ҮЗХ-ны хурлын өмнө хаврынх шиг даацтайхан мэдэгдэл хийж өөрийнхөө чансааг өсгөхгүй бол намын дарга болоход арай л бяд дутахаар байгаа.

Эндээс Н.Алтанхуяг өөрийнхөө чансааг өсгөх, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дахин муулсан мэдэгдлийг хийх болов уу хэмээх таамаг бий. Нөгөө талаас АН-ын даргын албан тушаалд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүний тойрон хүрээлэгчдийн зүгээс хүчтэй нөлөөлөл үзүүлж, өөрийн хүнийг намын дарга болгох гэж буй нь Н.Алтанхуягийн уурыг бараад байгаа юм. Тэгэхээр Ерөнхийлөгчийг Монгол Улсад бий болсон шударга бусын хямралын тэргүүн хэмээдэг Н.Алтанхуяг энэ удаад Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татсаны цаана Ц.Элбэгдорж байгаа гэж л мэдэгдэх байх даа.

Угаасаа ч тийм байх маш өндөр магадлалтай. Хамгийн гол нь, албан тушаалын төлөө үхэн хатан зүтгэж, бусдыг юман чинээ тоохгүй үнэн байлаа ч гэсэн хамтран зүтгэгчдээ, намаа муулсан АН-ынхны ээлж дараалсан мэдэгдлүүд тус намыг ёстой нэг шороотой нь хутгаж байгаа билээ.

Н.Алтанхуягийн өнгөрсөн хавар хийж байсан мэдэгдэл

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

  • Ерөнхий сайд ассн,АН-ын дарга Н.Алтанхуягийн мэдэгдэл үнэн шүү.Юу ч хийхээс сийхгүй толгой бол Ц.Элбэгдорж,түүний гар хөл бологч Сайханбилэг.Цагаан.Бат-Үүл,Сосорбарам,Өнөрбаяр/хуульч гээд байгаа/,Амарбат/УПЕГ хуучин АТГ/,АТГ,ТГ-ын дарга хэн билээ дуулианы эзэн өөдгүй л хүн дээ,С.Баярын гар хөл бологч Ц.Элбэгдорж,Сү.Батболд,Н.Багабанди,М.Энхболд,Бадамжунай,Ц.Нямдорж,шинэ улсуудаас Мөнхбат,Хүрэлсүх,Цогтбаатар,Мөнх-Оргил,Оюун-Хорол,аварга Бат-Эрдэнэ,Даваасүрэн.Энх-Амгалан,Ж.Энхбаяр,Хаянхирваа,Улаан,Тэрбишдагва,Хүрэлбаатар,Чойжилсүрэн гээд… хөвөрнө дөө.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.