Нийслэлийн Засаг дарга С.Батболд Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчдыг хичээлийн цагаар ухаалаг утас ашиглахыг хязгаарлах санал гаргажээ.
Тэрбээр энэ талаараа өөрийн твиттертээ “ЕБС-ийн сурагчдын ухаалаг утасны хэрэглээг сургуулийн орчинд, хичээлийн цагаар хязгаарлавал ямар вэ? Таны санал…. #СаналАсуулга” хэмээн жиргэжээ.
Хотын даргын энэхүү саналыг иргэдийн ихэнхи нь дэмжсэн хариу өгсөн байна.