Comment.mn

90-ээд оны залуучуудыг шуугиулсан “Одод болохын хүслэн” дэлгэцнээ амилна

   1990-ээд оны залуусыг эд шуугиулж явсан тэмцээн бол “Оддын болохын” хүслэн байлаа. Тэр үеийн бүхий л залуус одод болох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн тус тэмцээнд оролцож явсан нандин дурсамжтай үлдсэн байдаг гэхэд хэлсдэхгүй. Тухай үеийн тэмцээн уралдаанаас ирээдүйн замналаа тавьж өдгөө Монголын рок попын урлагт үнэтэй хувь нэмрээ оруулан яваа хамтлагаар “Камертон”, “Номин талст” хамтлагийг нэрлэж болно.

   Харин тухайн үед хүсэл мөрөөдлөө биелүүлж чадаагүй ч сэтгэлдээ одод болох хүслэнтэй явдаг залуус одоо ч бий. Тэдний “нэг” авъяаслаг залуус “Одод болохын хүслэн” инээдмийн уран сайхны киногоороо үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Киноны гол дүрүүдэд “Мөрөөдлийн театр”-ын Батаа, Шагай, Эрхэмээ нар тоглосон бөгөөд тэд нэгдэн тухайн үеийн “Одод болох хүслэн”-г өнөө цагт мэдрүүлэх гэж байна. Туслах дүрүүдэд Ш.Алтанцэцэг, Д.Хүрэлхүү, А.Даваахүү, Ц.Нарантунгалаг, О.Үржинханд нар хамтран тогложээ.

   “Мөрөөдлийн театр”, “Монгол Контент” ХХК-ийн хамтын бүтээл тус киноны найруулагчаар “Содура” уран сайхны киноны найруулагч Б.Жаргалсайхан ажилласан бол кино зохиолыг “Аав” киноны зохиолч М.Энхдалай бичсэн байна. Тус бүтээл ирэх 9-дүгээр сарын 9-ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох юм байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.