Их Британи Умар Ирландын Нэгдсэн Вант Улсад манай улсыг төлөөлж Н.Тулга 2013 онд Элчин сайдаар томилогдсон бөгөөд албаны хугацаа нь өдгөө дуусч байгаа юм. Тэгвэл түүний оронд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг ойрын үед ИБУИНВУ-д суух Элчин сайдаар томилохоор болсон гэх мэдээлэл гарах болов.
Сонгуульд ялалт байгуулсан намынхаа сонгуулийн ажилд зөвлөхөөр ажилласан гэх С.Баярыг ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэх таамаг ч явж байсан юм. Гэвч тэрбээр ийнхүү өөр хувилбарыг сонгов бололтой. С.Баяр өмнө нь ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан билээ.
Эх сурвалж www.wikimon.mn