Comment.mn

Д.Нанзад­дорж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө

2012 онд Нийс­лэлийн авто замын газрын даргаар томилогдсон Д.Нанзад­дорж дөрвөн жилийн хугацаанд зам явган хүний болоод дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолойг иж бүрнээр нь шийдэж сайн ажилласан билээ.

Шинэ засаг бүрдсэн учраас ажлаа хүлээлгэж өгөх жамтай. Үүний дагуу Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Авто замын газрын дарга Д.Нанзаддоржийг ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргажээ.

Уг захирамжинд “Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн баталж, байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Доохүүгийн Нанзаддоржийг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Авто замын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэсэн байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.