Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр 2016 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа. Энэ оны Төсвийн тодотголоор хэний цалин багасаж, ямар халамж зогсож, яаж өөрчлөгдөхийг 24 баримтаар хүргэе.
Баримт 1. Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгоно. (Нас барсан эхнэр, нөхрийнхөө тэтгэврийг хань нь үргэлжлүүлэн авах боломжийг хуульчилсныг болиулах)
Баримт 2. Тэтгэвэрт гарах насыг нэмэх.
Баримт 3. Хувь хүний орлогын албан татварыг нэмэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх.
Баримт 4. Оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг бүрэн зогсоох.
Баримт 5. Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өрхийн амжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэх олгохоор тусгажээ.
Баримт 6. Харин үлдсэн 40 хувьд хамрагдах бусад хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцож байгаа аж.
Баримт 7. Онцгой албан татварын хувь хэмжээг архи, дарс, тамхинд 20 хувь, суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамаарч 3-15 хувийн татвар нэмэгдүүлэх.
Баримт 8. Хөдөлгүүрийн багтаамж өндөртэй (4500см3-ээс дээш) суудлын автомашинд ногдуулах онцгой албан татварыг нэмэгдүүлэх.
Баримт 9. Автобусны хөнгөлөлтийг зогсооно.
Баримт 10. Төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын цалинг 20 хувь бууруулна.
Баримт 11. Төрийн өмчит аж, ахуй нэгжийн удирдлагуудын цалингийн дээд хэмжээг тогтоож мөрдүүлнэ.
Баримт 12. Шүүгчдийн цалинг бууруулна.
Баримт 13. “Сайн” нэртэй дөрвөн хөтөлбөрийг зогсооно. “Сайн” малчин, хашаа, хувьцаа, оюутан хөтөлбөрүүд албан ёсоор зогсоно.
Баримт 14. 2016-2019 онд гадаадын их, дээд сургуульд суралцагчдыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахгүй.
Баримт 15. Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг байсан. Үүнийг болиулж 1-12 сарын дундажтай тэнцэх мөнгө өгнө.
Баримт 16. МСҮТ-д суралцдаг оюутнуудын цалинг зогсооно.
Баримт 17. Бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдөх албан хаагчид зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг байсан бол гурван сар болгож бууруулжээ.
Баримт 18. 2016 оны 8 сарын 17-ны өдрийн байдлаар гүйцэтгэгч шалгараагүй, гэрээ байгуулаагүй ажлуудыг хасна.
Баримт 19. Дээрх хугацаанд гүйцэтгэгч шалгарсан боловч ажлаа эхлээгүй ажлуудын санхүүжилтийг 2017 онд болгож хойшлуулах.
Баримт 20. УИХ-аас 2015 онд батлагдсан Хүүхэд харах үйлчилгээнд батлагдсан зардлыг 4,906.2 сая төгрөгөөр бууруулна.
Баримт 21. Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцахдаа зайлшгүй зорчих оюутны зорчих төлбөрийн хэмжээг 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болох.
Баримт 22. Хөгжлийн банкнаас 2015 онд санхүүжилтээ авч чадаагүй, 2016 оны төсөвт тусгагдаагүй ажлуудын санхүүжилтийг нэмэх.
Баримт 23. Эмч нарын урамшууллыг хойшлуулна.
Баримт 24. Алтны роялти өснө.
Эх сурвалж: 24tsag.mn