Comment.mn

Сургууль, цэцэрлэгийн бүртгэл орон даяар өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна

Сургууль, цэцэрлэгийн бүртгэл орон даяар өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Бүртгэл энэ сарын 22-26-ныг хүртэл буюу тав хоног үргэлжилнэ. Улсын цэцэрлэгүүд 2 настайгаас дээш хүүхдүүдийг бүртгэж авах бөгөөд 2015 онд төрсөн хүүхдийг бүртгэж авахгүй.

Өнгөрсөн жилийн хичээлийн шинэ жилтэй харьцуулахад 2016-2017 оны хичээлийн жилд 16 мянган хүүхдээр цэцэрлэгийн элсэлтийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж буй. Тухайлбал, энэ оны хичээлийн жилд нийслэлд л гэхэд төрийн өмчийн 31 цэцэрлэгийн шинэ болон өргөтгөлийн барилга ашиглалтад орж орны тоо 3990-ээр нэмэгдэнэ гэж БСШУСЯ-ныхан мэдээлсэн. Мөн төрийн бус өмчийн 44 цэцэрлэгт 2225 -аар буюу нийт 6215 хүүхдээр нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээнээс үүдэн төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа хэдий ч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй байгаагаас үүдэн эцэг эх, холбогдох албан тушаалтнуудад зориулан энэхүү зөвлөмжийг Нийслэлийн Боловсролын газраас гаргажээ.

Бүртгэлийг явуулахдаа

  • Цэцэрлэг бүр өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдүүдийг үргэлжлүүлэн суралцуулах, 2014 онд төрсөн хүүхдийг шинээр элсүүлэн боловсрол эзэмшүүлэх
  • Бүртгэлийг хамран сургах тойргийн судалгааг үндэслэн 2016 оны наймдугаар сарын 22-26-ны  өдрүүдэд ажлын цагаар зохион байгуулах
  • “Элсэлтийн тасалбар” хувилбараар бүртгэлийг хийх цэцэрлэгүүд 2016 оны наймдугаар сарын 26-ны өдөр элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах
  • Цэцэрлэгүүд шинээр элсэгчдийн 20-оос доошгүй хувьд  дараах нөхцөлийн дагуу  хүсэлт гаргасан иргэдийн хүүхдийг элсүүлэн сургахад анхаарах

a)    Хүн амын амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой бол
b)    Эцэг эхийн хэн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй бол
c)    3-аас 6 хүртэл насны 2 ба түүнээс дээш тооны хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй бол
d)    Тухайн хүүхэд хагас буюу бүтэн өнчин бол

  • Өнөөгийн нөхцөл байдал, цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлог, эрэлт хэрэгцээнээс үүдэлтэйгээр нэг бүлэгт 40-өөс хэтрүүлэхгүй хүүхдийг бүртгэх, элсэлтийн бүртгэлтэй холбоотойгоор ямар нэгэн хураамж, хандив, тусламж авахгүй байх
  • Бүртгэлээс гадна үлдсэн хүүхдүүдийг төрийн бус өмчийн цэцэрлэгийн нэмэлт элсэлтэд хамааруулах арга хэмжээ авч  хамтран ажиллах
  • Бүртгэлийн ажлыг зохион байгуулахдаа эцэг эх, асран хамгаалагч, иргэдтэй зөв боловсон харилцах, асуудлыг хүлээн авч зохих түвшинд шийдвэрлэн ажиллах
  • Бүртгэлийн явцад сургуулийн өмнөх боловсролын байгууллагын захиргаа, багш, эцэг эх, асран хамгаалагчдын гурвалсан гэрээг хууль эрх зүйн хүрээнд байгуулах
  • Бүртгэлийн хуудастай байх ба бүртгэсэн он, сар, өдрийг тодорхой бичиж бүртгүүлэгчийн гарын үсгийг зуруулсан байх
  • Хүүхдийн насыг нарийвчлан гаргаж бүлэг хуваарилалтыг хийх ба багшид албан ёсоор хүлээлгэн өгөх
  • Элсэлт, бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэл дууссанаас хойш 3 хоногийн дотор багтаан дүүргийн боловсролын хэлтэст хүргүүлэх буюу байгууллагын вэб хуудсанд байршуулах ажлыг зохион байгуулах
  • Цэцэрлэгийн орчинд иргэдийг хэт их төвлөрүүлж хүндрэл үүсгэхгүй, албан бусаар бүртгэл явуулах нөхцөл бололцоог бүрдүүлэхгүй байхад анхаарах

 Эцэг эх, асран хамгаалагчдад

Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх
Хүндэтгэх шалтгаантай иргэд холбогдох баримт бичгийг бүрдүүлж баталгаажуулсан байх
Хүүхдээ цэцэрлэгт элссэний дараа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах
Хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэл, зарим сургалтын хэрэглэгдэхүүнтэй холбоотой зардлыг хариуцах
Цэцэрлэгийн үйл ажиллагаа, дүрэм, журам, заавар, гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх
Хүүхдийн хувийн онцлог, хөгжлийн талаарх мэдээллийг цэцэрлэг, багшид өгөх
Хүүхэд сурч хүмүүжих, хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслах[7]
Хүүхдээ бүртгүүлэхдээ байгууллага болон бусад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүй, хүндэтгэлтэй хандах
Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гаргасан өргөдөл, гомдол нь үнэн зөв, тодорхой нэр хаягтай[8] байхын дээр бусдын нэр хүндэд халдах (гутаан доромжлох, гүтгэх гм.), буруу ташаа болон худал мэдээллээр олон нийтийг хутган үймүүлэх, зүй бус үг, үйлдэл гаргахгүй байхад анхаарах

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.