Comment.mn

Дэлхийн хэмжээний цалинтай ч дэлхийд өрсөлдөх чадваргүй Монголын Төрийн өмчит компаниуд

9e8c15d7f6f9a4ab2a3f45929eef29a4original

Засгийн газраас Төрийн өмчит компаниудын удирдлагуудын цалинг 30-60 хувь бууруулахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ Төрийн өмчит компаниудын удирдлагуудын нэг сарын цалин хөлс нь 5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая төгрөгөөс дээш болж 60 хувь бууруулах шийдвэр гаргасан. Жирийн хүний зүүдэндээ ч төсөөлж байгаагүй сарын 30 сая буюу түүнээс дээш төгрөгийн цалинг “Эрдэнэт” үйлдвэр, “Таван Толгой”, “Эрдэнэс Монгол” компани,  Иргэний нисэхийн ерөнхий газар, “МИАТ”, “Улаанбаатар төмөр зам” гэх мэт Төрийн өмчит томоохон компаниудын ТУЗ-ын гишүүд, дарга нар хүртэж суудаг аж. Болоогүй автомашиныхаа шатахуун, гар утасны хэрэглээ, байр орон сууцны төлбөрөө компаниараа төлүүлж, дээрээс нь шагнал цалин гээд үндсэн цалингаасаа дутахааргүй урамшуулал авч, компанидаа өндөртэй үнэтэй бараа бүтээгдэхүүн шахсан шигээ ашгаа тоолон суудаг суудаг Төрийн өмчит компанийн захирлууд гэх “Алтан загасны эмгэн” шиг ханаж цадахыг үл мэдэх тэдний “эрх ашигт” Засгийн газар ийнхүү халдсан нь тэднийг ихэд бухимдуулж, амбицийг нь хөдөлгөөд байгаа сурагтай.

Жилийн өмнө юмдаа нэгэн Төрийн өмчит компанийн захирлуудын цалин хөлс олон нийтэд ил болоход тухайн компанийн захирлууд ихээхэн сандралдацгааж, хэвлэл дээр гарсан цалингийн цэсийг буулгуулж, компанийн дотоод асуудал, нууц байх ёстой хэмээж байсан нь эцэстээ зүгээр л эхнэрээсээ хэдэн төгрөг нуудаг байснаас болсон нь илэрхий болсон. Тэгвэл Засгийн газрын зүгээс тэдгээр дарга, захирал, ТУЗ-ын гишүүдийн цалин хөлсийг танаж, бусад бүх урамшуулал /энэ дунд байр орон сууцны нөхцлөө сайжруул хэмээн компаниас нь нэг удаагийн томоохон хэмжээний буцалтгүй тусламж үзүүлэх/-ыг хассаныг нь Төрийн өмчит компаниудын удирдлагуудыг уурлуулаад зогсохгүй хөдөлгөөнд оруулж эхэллээ. Зарим нь цалин урамшууллаа голж ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон бол зарим нь ажилтайгаа үлдэх гээд мэрийж эхэлжээ. Өт хүртэл биед нь хүрэхээр арвалздаг шүү дээ. Үүний адилаар дарга нарын цалин хөлс, эрх ашигт халдаж, санхүүгийн тайлан тооцоог нь шалгаад эхлэхээр хөдөлгөөнд орохоос ч яахав.

Хамгийн гол нь, тэдний компанидаа өндөр үнээр бараа бүтээгдэхүүн шахдаг бизнесийг нь хааж боосонд тэд жинхэнэ утгаараа “боож үхэх” шахаж байгаа гэнэ. Төрийн өмчит компаниуд хөдөлгөөнд орж, эхнээсээ мэдээлэл ч хийгээд эхэллээ. “Эрдэнэс Монгол” компанийн зүгээс компаниа дэлхийд өрсөлдөх чадвартай монгол компани болгохоор зорьсноо мэдэгдэв. Гэнэт сэхээ орсон гэлтэй энэ мэдэгдлээс үүдэлтэйгээр тус компанийг өмнө нь ингэж байхгүй яасан юм гэх нэгэн нь ч байна. Хамгийн гол нь, дэлхийд өрсөлдөх хэмжээний цалин хөлс, хангамж бүхий дарга, захирлуудтай байж дэлхийд өрсөлдөх чадваргүй компани байгаад иргэд, олон нийт бухимдалтай байгаа юм. Мэдээж тэнд улстөрийн шахаа, тохироогоор дээдчүүл өөрсдийнхөө хувийн компанийнхаа захирлаар хэзээ ч сонгохгүй хүмүүсийг дарга, захирлаар нь томилж, Төрийн нэрэн дор туйлуулж байгаад хамаг учир байгаа юм. Нөгөө талаас цалин хөлсийг нь хасч, хяналт шалгалтаа сайжруулаад ирэхтэй зэрэгцэн “үргэлжийн мөнхөд” ашиггүй ажиллаж байдаг Төрийн өмчит компаниуд ашигтай, үр бүтээлтэй ажиллаж эхэлж байна.

Төгс

Ugluu-logo-7-1-13

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.