“Нийгмийн Ардчилал” МОХ-оос уламжлал болгон зохион байгуулагддаг “Summer camp of students” 1 000 оюутны чуулга 2016 оны 8-р сарын 8-11-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд орших Хар зүрхний хөх нуур хэмээх байгалийн цогцолбор газарт амжилттай зохион байгуулагдлаа.
“Нийгмийн Ардчилал” МОХ нь 21 аймаг, Нийслэл, 9 дүүрэгт салбар холбоодтой бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтанд Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул зэрэг 17 аймаг , Нийслэл, Баянгол, Сүхбаатар, Налайх зэрэг 8 дүүргийн нийт 26 салбар холбооны төлөөлөл болсон оюутан, залуучууд оролцлоо. Чуулга уулзалтын үеэр оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, урлагийн тоглолт, амжилттай сайн ажилласан оюутан залуучуудаа шагнан урамшуулах, авхаалж самбаа сорисон хөгжөөнт тэмцээн зэргийг зохион байгуулж нэгдсэн дүнг гаргахад Архангай аймгийн салбар холбоо тэргүүн байр эзэлсэн юм.
Мөн чуулга уулзалтын үеэр “Нийгмийн Ардчилал” МОХ нь ээлжит Бага хуралдааны 3-р хурлаа зохион байгуулж өнгөрсөн хугацааны ажил, амжилтаа дүгнэн хэлэлцэж дотоод бүтэцдээ өөрчлөлт оруулж “Нийгмийн Ардчилал” МОХ-ны дүрмийн дагуу 5 Удирдах зөвлөл гишүүн 5 Дэд ерөнхийлөгчийг сонгож баталгаажууллаа. “Нийгмийн Ардчилал” МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Батдорж Бага хурлын хуралдааны илтгэлдээ “Нийгмийн Ардчилал” МОХ нь 2016 оны УИХ болон Аймаг, НИТХ-ын сонгуульд ээлжит сонгуульд хамт олноороо амжилттай оролцож холбооны Ерөнхийлөгч Дорждугарын Гантулга нь хамгийн залуу УИХ-ын гишүүнээр сонгогдож 9 гишүүн нь аймаг, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсныг танилцуулж энэ удаагийн чуулга уулзалт нь залуучууд албан тушаал, эрх мэдлийн төлөө өрсөлдөж биш эв нэгдэл, эрдэм боловсролоо дээшлүүлж боломжийг өөртөө бий болгодог гэдгийг “Нийгмийн Ардчилал” МОХ-ны гишүүд дэмжигчид батлан харууллаа.” хэмээн онцлон хэллээ.
“Нийгмийн Ардчилал” МОХ -ны шинээр сонгогдсон Дэд ерөнхийлөгч нарыг танилцуулж байна.
Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун
Сэлэнгэ аймгийн “Нийгмийн Ардчилал” МОХ-ны Тэргүүн Г.Эрдэнэбаяр
УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын зөвлөх Б.Сэргэлэнбаатар
Монголын үндэсний маркетингийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Золзаяа
Нийслэлийн “Нийгмийн Ардчилал” МОХ-ны Тэргүүн Х.Алтаншагай