Comment.mn

Царай муутай хүмүүсийн давуу талыг харуулсан киноны нээлт боллоо

Хүлээлт үүсгээд байсан Мааз хамтлагийн “Царай муутай хүмүүс тренд” болно гэсэн уриатай “Би дуралмаар байна” кино өчигдөр нээлтээ хийлээ. “Сайн уу амьдрал минь” киноны гол дүрийн жүжигчин A Cappella хамтлагийн дуучин Э.Мөнхтөр, Ерөнхий найруулагч Р.Эрхэмбүрэн нээлтийн ёслолыг эхлүүллээ.

Нээлтийн өмнө “New star” гран при хүртэж анхны хайрын дууг олон хүргэсэн Маргад-Эрдэнэ болон хамтлаг, дуучид ая дуугаа өргөсөн юм. Энэ үеэр Э.Мөнхтөр:  “Мааз хамтлагийн залуустаа хандаж кино бүтээнэ гэдэг маш том зориг, хүч байдаг уран сайхны кинонд хүч төрөн орж байгаад баяр хүргэж амжилт хүсэе” гэв.

Энэ үеэр Мааз хамтлагийн гишүүн Р. Сүхболдоос дараах зүйлийг тодрууллаа.

Киноны онцлог болон оролцон тоглосон жүжигчдийн талаар сонирхуулаач?

-Мааз хамтлаг, Oi Entertaiment хамтран анхны уран бүтээлээ хийлээ. Энэхүү кино нь Comedy romance жанртай, ялангуяа оюутан залууст зориулсан хайр дурлалын кино байгаа. Кинонд хамтлагийн гурван залуу тоглосон. Энэ гурван залуугийн хайр дурлалын талаар харуулсан нь үзэгчдэд их сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Оролцсон уран бүтээлчдээс олон шилдэг жүжигчид тоглосон. Үүнд Маск продакшны жүжигчин Жавхлан эгч, Шинэ үе продакшны жүжигчин Отгоо болон Эра модел агентлагийн загвар өмсөгч Эрдэнэтуяа эгч мөн A Cappella хамтлагийн дуучин Э.Мөнхтөр тоглосон. Оролцсон уран бүтээлчиддээ баярлалаа гэдгээ хэлье. Залууст зориулсан уран бүтээл учраас залуус олноороо хүрэлцэн ирж үзээсэй, хөнгөн хэлбэрийн кино учраас энэ нийгэмд стресстэй үед бага ч гэсэн инээд, уянга олж харах болов уу гэж бодож байна. Киноны хувьд хүн дурлахад нас хамаагүй гэдэг шдээ. Гол дүрийн залуу маань бас нэгэн залуу тохиолдлоор өөрийнхөө үеийн хүүхдийн ээжид нь дурлаж байгаагаар үйл явдал эхлэж байгаа үүнээс цааш өрнөл, уйтгар гуниг, уянга гарсан байгаа. Энэ бүхнийг үзэгчид өөрсдөө ирж үзээсэй гэж хэлмээр байна.

-Энэ киноноогоор залууст юу харуулахыг хүссэн бэ?

Кинонд хамтлагийн гурван залуу гурвуулаа царай муутай, гурвуулаа метр 165 см-ээс доош өндөртэй үүгээрээ ёгтолж яагаад царай муутай хүмүүс хайрлаж, дурлаж, хүнтэй гэрлэж болдоггүй юм. Энэ утгаарай залууст уриалга гаргаж байгаа юм.

Үзэгчдэд хандаж юу хэлэх вэ?

-Би дуралмаар байна киногоо хүрэлцэн ирж үзээрэй царай муутай хүмүүс ихийг хийж бүтээдэг юм шүү гэдгийг олж харах болно.

Өөр шинэ уран бүтээл хийх үү?

-Бид үргэлжлүүлэн уран бүтээлээ хийнэ, мөн кино хийнэ яагаад гэвэл бид жүжигчин хүмүүс.

М.Буянжаргал

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.