Comment.mn

М.Энхболдын фракцийн 45 гишүүний 30 хамаатан төрийн албанд оржээ


УИХ-д МАН 65 суудал авсаны дийлэнх гишүүд нь буюу 45 нь хотын хэмээх фракцид хамаардаг. Энэ ч Засгийн газрыг байгуулах болон агентлагийн дарга нарын томилгоонууд нь ихээхэн хүч түрсэн маягаар хийгдсэнээс харагдсан.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж “Монголын Засгийн газар уу Миегийн Засгийн газар уу?” хэмээн чуулганы хуралдааны танхимд хэлж байсан. Эрх баригч нам дотроо ийнхүү эрх баригч фракц болсон “хотынхон” нь Засгийн газрын дээд түвшинд хяналтаа тогтоосон нь дунд түвшинд бас л өөрсдийн гэх хүмүүсээ оруулах үүд хаалгыг нээжээ.

Гэхдээ тэдгээр оруулсан хүмүүс нь голдуу “хотынхны” эхнэр\нөхөр, үр хүүхэд хамаатан садан нь байгаа гэнэ. Энэ тухай яриа МАН-д бий болсон “Шинэчлэлийг цэгцэлье” зэрэг шинэлэг хөдөлгөөнүүдэд гараад байна. Тооцоолсноор “эрх баригч” фракцийн гишүүдтэй  хамаатан садны холбоотой 30 гаруй хүн одоогоор төрийн албаны дунд түвшинд дээгүүр албанд тавигдсан буюу тавигдахаар хүлээгдэж байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn – See more at: http://www.wikimon.mn/content/69987.shtml#sthash.Hcug7xyn.Ga9ySAW9.dpuf

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.