Comment.mn

Хувьцааны мөнгөө аваагүй иргэдийн анхааралд!

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өмнөх засгийн газрын үед хэрэгжиж эхлээд байсан ДӨРВӨН сайн хөтөлбөрийг зогсоох шийдвэр гаргалаа. Тодруулбал, “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөр өнөөдрөөс эхлэн албан ёсоор зогсож байна.

“САЙН ОЮУТАН“ ХӨТӨЛБӨР (Оюутны сургалтын төлбөрийн зээл)

Дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог өргөжүүлэх зорилготой хөтөлбөр. Хөтөлбөрийн хүрээнд оюутнуудын голч дүн нь 2.5 байх ёстой. Зээл нь их, дээд сургуулиудын нэг жилийн төлбөрийн дундажтай уялдуулан банк эрсдэлийн удирдлагын хүрээнд шийдвэрлэнэ. Жилийн хүү нь таван хувь, барьцаагүй байх бөгөөд оюутан сургууль төгссөнөөс хойш дөрвөн жил хүртэлх хугацаанд эргэн төлөгдөх зохицуулалт хийгдээд байсан юм.

“САЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР (Малчины 10-18 хувийн хүүтэй зээл)

Малчдын амьдрал, ахуйг дэмжих уг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс хойш Төрийн банк болон ХААН банкаар дамжуулан нийт 38684 малчинд 149 тэрбум 51.7 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгоод байгаа юм. Энэ зээл нь малчдын амьдралыг сайжруулж, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд бодит дэмжлэг болж байгаад хөдөөнийхөн ам сайтай байсан билээ.

“САЙН ХАШАА” ХӨТӨЛБӨР (Гэр хороололын иргэдэд зориулсан таван жилийн хугацаатай зээл)

“Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр таван жилийн хугацаатай, сард 100 мянган төгрөгөөс ихгүй буюу хоёр оронтой тоонд багтсан төлбөр төлөхөөр 10 сая хүртэлх төгрөгийн зээл олгох боломжтой байсан.

“САЙН ХУВЬЦАА” ХӨТӨЛБӨР (Тавантолгойн хувьцааны 30 хувийг буцааж авч болох нөхцөлтэй худалдан авалт)

“Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 322 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авсан. Өнгөрсөн зургадугаар сард хэрэгжсэн уг хөтөлбөрөөс мөнгөө бүрэн авч чадаагүй иргэдийн хувьд дансанд нь мөнгө шилжиж орох боломжгүй болж байна. “Сайн хувьцаа”-ны хүрээнд Засгийн газарт иргэд 333 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр худалдах эрх нээгдээд байсан юм.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.