Comment.mn

Сүхбаатар дүүрэгт Сөүл хотын Жонгно дүүргийн хүүхдүүд зочилж байна

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Л.Нармандах болон ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар нар БНСУ-ын Сөүл хотын Жонгно дүүргийн хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд орлогч Л.Нармандах “Хүүхэд солилцооны хөтөлбөрт хамрагдаж талын монголд минь зочлон ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Манай Сүхбаатар дүүрэг 130 гаруй мянган хүн амтай, 20 хороотой нийслэл хотынхоо зүрхэнд оршдог. Үүний зэрэгцээ Төрийн ордон, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, яам агентлагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага, элчин сайдын яамд, Монгол Улсын их сургууль, Эрүүл МэндийнШинжлэх ухааны их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль гээд соёл боловсрол, шинжлэх ухааны төв байгууллагууд төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг Улаанбаатар хотын томоохон дүүргийн нэг.

Сүхбаатар, Жонгно дүүргүүд эгч дүүсийн харилцаа тогтоогоод 21 жил болж байна. Глобал гэр бүл соёлтой танилцах хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачилгын дүүргийн Засаг дарга Д.Бадарсан гаргаж, 2014 онд Жонгно дүүргийн Засаг даргын орлогч манай дүүрэгт зочлосноор талууд гэрээнд гарын үсэг зурж энэ хөтөлбөр эхэлж байлаа. Энэ хөтөлбөрийг санаачилсан дүүргийн Засаг дарга Д.Бадарсан гурван жил дараалан “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар шалгарсан.

Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газар хийж хэрэгжүүлсэн ажлаараа сүүлийн гурван жил нийслэлдээ тэргүүлсэн ийм хөдөлмөрч, ажилсаг хамт олон байгааг дуулгахад таатай байна” гэв. Глобал гэр бүл соёлтой танилцах хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар дүүрэгт зочилж байгаа эдгээр хүүхдүүд нь монголд айлд хонож, 13-р зуун цогцолбор, Горхи Тэрэлжийн жуулчны баазаар аялан дөрвөн өдрийг монгол ахуй, соёлтой танилцаж өнгөрөөнө.

Дашрамд дуулгахад, энэ сарын 4-9-ний өдрүүдэд дөрвөн Монгол хүүхэд Жонгно дүүрэгт зочлоод ирсэн билээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.