Comment.mn

Хаалганы гадна үлдсэн гурван дэд сайдын асуудал СУРАГ тасрав

МАН-ын Удирдах зөвлөлөөс 13 хүнийг дэд сайдад дэвшүүлээд байсан хэдий ч  Засгийн газрын хуралдаанаар 10 дэд сайдыг   /2016.8.04/ томилсон. Хаалганы гадна үлдсэн гурван сайдын тухайд,  Гадаад харилцааны дэд сайдад нэр дэвшүүлсэн Г.Тэнгэр, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшүүлсэн Т.Аубакир, Барилга хот байгуулалтын дэд сайдад  нэр дэвшүүлсэн М.Батбаяр нарын нэрийг батламжлаагүй юм.

Дээрх гурван дэд сайдыг томилоогүй шалтгааныг /2016.8.04/ Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр  хэлэхдээ тэрээр “Засгийн газрын  хуралдаанаар буюу ажлын цаг дуусах үед АТГ-аас 10 хүний ашиг сонирхлын зөрчилтэй эсэх лавлагааг ирүүлсэн байсныг хэлэлцсэн. Үлдсэн гурван сайдын лавлагааг АТГ-аас ирүүлэх үү, ирүүлж амжаагүй юу гэдгийг Засгийн газар мэдэхгүй байна” гэсэн хариултыг өгч байсан юм.

Тэгвэл АТГ-аас дэд сайдад нэр дэвшсэн дээрх гурван хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн. Тодруулбал, нэр дэвшээд байсан М.Батбаяр, Г.Тэнгэр, Т.Аубакар нарыг томилоход ашиг сонирхлын зөрчил үүсч болох тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасныг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэсэн албан хариуг Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байдаг.

Гадаад харилцааны дэд сайдад нэр дэвшсэн  Г. Тэнгэрийн тухайд 2012 оноос тус яамны  дэд сайдаар ажиллаж байсан. Англи, орос, япон хэлтэй, гадаад харилцааны чиглэлээр олон жил ажиллаж байсан туршлагатай нэгэн.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Т.Аубакир нь  Баян-Өлгий аймгийн АСЗХ-ны даргаар ажиллаж байв.

Барилга хот байгуулалтын дэд сайдад  нэр дэвшсэн  архитекторч М.Батбаяр  мөн л хаалганы гадна үлдэв. Тэрээр Хот төлөвлөлтийн хүрээлэнгийн захирал бөгөөд архитектор, хот төлөвлөгч мэргэжилтэй.

Тэрбээр 2008-2010 онд Улаанбаатар хотын Зураг төслийн хэлтсийн дарга, 2012-2015 онд “Хот төлөвлөлтийн хүрээлэн”-г үүсгэн байгуулсан, 2015-2016 онд Барилга хот байгуулалтын яамны Хот байгуулалт газрын харилцааны газрын даргаар ажиллаж байжээ.

 Маргааш засгийн газрын ээлжит хуралдаан болох учиртай. Гэвч өнөөдрийг хүртэл хаалганы гадна үлсэн гурван дэд сайдын асуудал сураггүй байна.

Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.