Comment.mn

Марзан шийдэл, тод өнгө, томоогүй сэдэв… энэ бол “МААЗ”

“Би дурламаар байна бусдын адил үнсэлцмээр байна, тэвэрмээр байна” гэсэн дахилттай марзан ч юм шиг үгтэй дууг анх дуулсаар гарч ирсэн хамтлаг бол “МААЗ”. Энэ хамтлагийн залуучууд “МААЗ” продакшн болон өргөжин, Oi Entertainment – тэй хамтран анхны дэлгэцийн уран бүтээлээ үзэгчдэд толилуулахаар шулуудацгааж ээ.

Анхны дэлгэцийн уран бүтээлийн нэр нь ч “Би дурламаар байна” гэсэн нэртэй Comedy Romance жанртай юмсанж. Найруулагчаар Р.Эрхэмбүрэн ажилжээ. Энэхүү кинонд МУГЖ Ж.Оюундарь, Маск продакшны жүжигчин МУСТА Ш.Жавхлан, “Шинэ Үе” продакшны жүжигчин СТА Б.Отгонтуяа, Ц.Алдармаа, “Хайрын рекорд”, “Сайн уу амьдрал минь” киноны гол дүрийн жүжигчин, A-Cappella хамтлагийн дуучин Э.Мөнхтөр, “Маш Нууц”, “18 нас” зэргээр олон танигдсан “Маск” продакшны залуу жүжигчин Лхагвацэрэн, “Тагнуулч аав”, “Шуугиан таригч” киногоороо олонд танигдсан МУГЖ Хүрэлхүүгийн охин Намуун зэрэг үзэгч олны хайр хүндлэл хүлээсэн уран бүтээлчид оролцон тогложээ. Түүнээс гадна “Гоёлын даашинз” кинонд дүр бүтээн шаггүй жүжигчин болохоо харуулсан “ЭРА МОДЕЛЬ” агентлагийн захирал Д.Эрдэнэтуяа ч дүр бүтээсэн аж. Марзан үгс, тод өнгө, томоогүй сэдвээрээ залуучуудын танил болсон “МААЗ продакшн”-ы цоглог залуучууддаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье! “Би дуралмаар байна” уран сайхны киноны нээлт 2016 оны 8 сарын 12-нд болох нээ.

 

 

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.