Comment.mn

Барилгын Үндэсний ассоциац Д.Өнөрболорыг дэмжиж мэдэгдэл гаргав

Монголын барилгын тэргүүлэгч 150 орчим компанийг нэгтгэсэн хамгийн том байгууллага болох Монголын барилгын үндэсний ассоциацаас барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Д.Өнөрболорыг дэмжсэн мэдэгдэл гаргажээ. Үүнд:

МАН-ын Удирдах зөвлөлөөс Барилга, хот байгуулалтын сайдад Дамдинсүрэнгийн Өнөрболорын нэрийг дэвшүүлсэнийг Барилгын салбарын хамт олон сэтгэл дүүрэн хүлээн авсан болно.

Д.Өнөрболор нь Монголын барилгын үндэсний ассоциацийн дүрэмд заасан шаардлагыг ханган өрсөлдөөнт сонгуулиар тус ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон бөгөөд улмаар дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа манай салбарт хүлээн зөвшөөрөгдсөн залуу эмэгтэй удирдагч юм.

Түүний удирдсан компани барилгын салбарт хөгжингүй орнуудын шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн их бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлж барилгын салбарын хөгжлийг урагш ахиулахад онцгой хувь нэмэр болсон нь Д.Өнөрболорын мэргэжлийн өндөр ур чадвар гарган манлайлан ажилласаны үр дүн билээ.

Монгол Улсын барилгын салбарыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа түүний ажлын туршлага, хийсэн ажлын бодит үр дүн, салбарын хөгжилд оруулах бодит чадамжийг үнэлэн Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдын албан тушаалд томилуулах нь тус салбарын цаашдын хөгжил дэвшилд маш чухал болоод байна.

Иймд барилга, бүтээн байгуулалтын салбарт мөр зэрэгцэн ажиллаж буй нийт барилгачид, Барилгын холбоод болон Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнийг бидний Уриалгийг дэмжинэ гэдэгт гүнээ итгэж байна” гэжээ

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.