Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж аймгийн Засаг дарга нарыг тодруулсан. Өнөөдөр дахин хуралдаж Засгийн газрын гишүүдийг тодруулах юм байна. Одоогоор МАН-ын УЗ хаана хэдэн цагаас хуралдах нь тодорхойгүй байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Гадаад хэргийн сайдад энэ албыг өмнө нь хашиж байсан Г.Занданшатар, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нарын нэр яригдаж байгаа ажээ.
ЭМСЯ-ны сайдад гурван хүн яригдаж байна. Тухайлбал, Нэгдүгээр эмнэлэгийн захирал Б.Бямбадорж, ХСҮТ-ийн захирал Л.Төмөрбаатар, Арьс өвчин судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэг нар яригдаж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Ж.Мөнхбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа, Хууль зүйн сайд Ш.Раднаасэд нарын нэр яригдаж байна.
Хэдийгээр нэрс яригдаж байгаа ч зарим нэг нь олон нийтийн шүүмжлэл хүлээж байна. Тухайлбал, 2008 оны 07-р сарын 01-ны хар өдрөөр Хууль зүйн сайд байсан Ц.Мөнх-Оргилыг Гадаад хэргийн сайдад зүтгүүлж байгаа нь буруу. Тэр тусмаа АСЕМ-ын дараа олон улсад Монгол улсын нэр хүнд өсөж байгаа цагт туршлагатай хүн байвал дээр гэсэн “бор шувуу” нисэж байна.
МАН-ын УЗ-ын хурлын талаар бид эргэн мэдээлэх болно.