Comment.mn

С.Хүрэлбаатар АСЕМ-ын хамгаалтад ажиллаж байгаа алба хаагчдынхаа эрүүл мэндэд анхаарав

Ази, Европын дээд түвшний 11 дэх удаагийн дээд түвшний уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж байгаа билээ. Баяр наадмын үргэлжилсэн өдрүүдийн араас залгаад АСЕМ дээд түвшний уулзалт болж байгаатай холбогдуулан Цагдаагийн бие бүрэлдэхүүн маш их ачаалалтай ажиллаж байна.

Хууль зүйн сайдын 2015 оны А/174 дугаар тушаалаар баталсан “Нэгдсэн удирдлагын төв, Төрийн тусгай хамгаалалтын газрын Шуурхай удирдлагын штаб, Цагдаагийн Ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабын бүрэлдэхүүнд 10 ажлын дэд хэсгүүд байгуулагдан тусгайлсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангаж 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж буй.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн дарга, Цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатарын зүгээс АСЕМ-ын хамгаалтад ажиллаж байгаа алба хаагчдынхаа эрүүл мэндийг дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтарч эрүүл мэндэд анхааран ажиллаж байгаа юм.

Удирдлагын зүгээс тушаал өгөөд зогсолгүй алба хаагчдынхаа эрүүл мэндэд анхаарал тавьж, амны цангааг тайлах усыг нь өөрийн биеэр хүргэж өгч буй нь сайшаалтай. Ийнхүү АСЕМ-ын хамгаалтад ажиллаж байгаа алба хаагчдаа санаа тавьсан С.Хүрэлбаатар болоод цагдаагийн бие бүрэлдэхүүнд нийт уншигчдынхаа өмнөөс ирж буй “Цагдаа-95” жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.