Comment.mn

20 сая төгрөгийн гурван азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын хонжворт сугалааны ээлжит тохирлыг өчигдөр МҮОНТ-ээр тодруулсан.

Энэхүү тохиролд зургадугаар сарын 01-31-ны хоорондох бүх бүртгэгдсэн бүх сугалаа хамрагдсан байна. Өөрчлөлт орсон журмын дагуу зөвхөн бүртгэгдсэн баримтууд сугалаанд оролцож байгаа юм

Тэгвэл өчигдөр нийт 7685 азтан НӨАТУС-ээс 20 мянгаас 20 сая төгрөгийг хожсон байна.

Тодруулбал, азтангуудыг байрлалаар нь үзүүлвэл Улаанбаатараас хамгийн их буюу 6596 азтан тодорчээ.

Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын
• найман орон тохирсон бол та 100 сая төгрөг,
• долоон орон тохирсон бол та 20 сая төгрөг,
• зургаан орон тохирсон бол та 4 сая төгрөг,
• таван орон тохирсон бол та 500 мян төгрөг,
• гурван орон тохирсон бол та 100 мян төгрөг хожих юм.

www.24tsag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.