Comment.mn

Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна

b60c2d6df473757fbig

Үндэсний их баяр наадмын үеэр хэт халуун бүгчим өдрүүд үргэлжлэх төлөвтэй байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ.

Ирэх долоо хоногт Үндэсний их баяр наадам болох ба энэ үеэр ихэнхи нутгаар хэт халж, бүгчим халуун өдрүүд үргэлжилнэ. Харин долоо, наймдугаар сард хэт халалт болж, дуу цахилгаантай аадар бороо орох ба борооны дараа аянга, цахилгаан буух, уруйн үер зэрэг аюулт үзэгдэл болж болзошгүйг цаг уурын байгууллагаас мэдээллэж байна. Тиймээс иргэд цаг уурын байдалтай холбоотойгоор учирч болзошгүй аливаа эрсдлээс сэргийлж анхаарал болгоомжтой амарч, аялахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Иргэдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас шалтгаалан усны ослоор бага насны хүүхэд, өндөр настай иргэд, залуучууд амь насаа алдсан тохиолдол он гарсаар 32 удаа гарч 39 хүн /хүүхэд-13, насанд хүрэгсэд-26/ амь насаа алджээ. Өнгөрсөн хоногт гэхэд нийслэлийн Баянзүрх дүүрэг, Архангай, Завхан аймагт иргэдийн санамсар болгоомжгүйн улмаас гурван хүн гол усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Иймд, амралт, аялал зугаалгаар хөдөө, орон нутгийг зорих иргэд цаг агаарын болон зам, давааны нөхцөл байдлын мэдээллийг тогтмол авах шаардлагатай бөгөөд Орхон, Ерөө болон Тэрхийн голууд  үертэй байгаа тул орон нутгийн замд зорчихдоо баталгаат зам, гүүрээр гарахыг зөвлөж байна.

Гамшгын шуурхай удирдлагын газрын мэдээллэж буйгаар, нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний баруун талд иргэн Г усанд осолдож нас барсан байна. Архангай аймгийн Тариат суманд иргэн Б болон Б нар Тэрхийн цагаан нууранд осолдож, нуурын эргээс 20 метр зайд 2,5 метрийн гүнээс цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн нийт нутгийг хамран бороо орох хэдий ч хээрийн түймэр ихтэй байгаа Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутгаар хур багатай, 8, 9,10,11 -ний өдрүүдэд 32-38 градус хүрч хална. Тиймээс үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулж байна хэмээн мэдээллээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.