НИТХ шинэ бүрэлдэхүүн өчигдөр анхны хуралдаанаа хийх байсан ч хойшлогдсон. Учир нь НИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс НИТХ-ын дарга Д.Баттулгад хуралдааны товыг хойшлуулах хүсэлт ирүүлсэн байна.
Өнөөдрийн хуралдаан 11:00 цагаас эхлэх бөгөөд тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Үүнд:
– Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
– Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
– Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм байна.
Дашрамд дурдхад, эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-аас Хотын даргад Су.Батболд, НИТХ-ын даргад Ц.Сундуй нарын нэрийг дэвшүүлсэн байна.