Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу иргэд ирэх даваа гаригаас эхлэн 1072 ширхэг хувьцаагаа эдийн засгийн эргэлтэд оруулж худалдаалах бүрэн боломжтой болсон. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг төр иргэдээсээ 300 мянган төгрөгөөр худалдан авч эхэлнэ гэсэн үг. Хувьцаагаа бэлэн мөнгөөр худалдах иргэд хаана, хэрхэн хандах вэ гэдэг нь иргэдийн анхаарал татаад буй сэдэв болоод байна.
Иргэд дурын банкинд хандаж маягт бөглөх шаардлагатай
Улсын хэмжээнд хувьцаагаа худалдах эрхтэй 1.657.000 иргэн байгаа. Эдгээр иргэд бүгд хувьцаагаа худалдах хүсэлт гаргах нь эрх нь нээлттэй юм. Юуны түрүүнд хувьцааныхаа 30 хувийг худалдах иргэд дурын арилжааны банкинд хандан, тодорхой маягт бөглөх замаар хүсэлтээ гаргах шаардлагатай аж. Үүний дагуу арилжааны банкууд болон Монголбанктай хамтран хүүхдийн мөнгө олгодог зарчмаар бүх тулгалтыг хийж үзэх юм байна. Ийнхүү тулгалтууд явагдсаны дараа Монголбанк арилжааны банкаар дамжуулан иргэдийн нэрийн дансанд мөнгийг байршуулах замаар асуудлыг шийдэхээр төлөвлөжээ.
300 мянган төгрөгийг гурав хувааж олгоно
Хүсэлтээ гаргаснаас долоо хоногийн дараа гэхэд нэрийн дансанд нь мөнгө нь байршиж эхлэх юм байна. Мөн хувьцааных нь үнэ үнэд орж эхэлсэн тохиолдолд
300 мянган төгрөгөөр 322 хувьцаагаа буцаан худалдаж авах боломжтой аж. Дашрамд, хувьцааны мөнгийг гурав хувааж буюу 100, 100-гаар нь гурав хувааж иргэдийн дансанд хийх нөхцөл тавигджээ.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: Breakingnews.mn