Comment.mn

Автомашины гаалийн татварыг өнөөдрөөс эхлэн чөлөөлнө

Япон-Монгол хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээр буюу ЕРА өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.

Хэлэлцээрийн хүрээнд монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японоос 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулах юм. Ингэхдээ Япон улсаас орж ирэх автомашины импортын гаалийн татварыг чөлөөлөхөөр болжээ.

 Гэхдээ 0-3 хүртэлх жил ашигласан автомашины импортын татвар зургадугаар сарын 7-оос буюу өнөөдрөөс эхлэн тэглэгдэх аж.

Харин 4-6 жил ашигласан автомашин жил тутам буурах, 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөгдөхгүй байхаар тохирчээ.

Монгол-Японы худалдааны нэг жилийн эргэлт 300-500 сая ам.доллар байдаг бөгөөд энэ нь манай орны нийт худалдааны 3-4 хувийг эзэлж буй юм.

Б.Март

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.