-Парламент төлөөллийн байгууллагын хувьд хэн ч нэр дэвших, сонгогдох эрхтэй боловч тэнд олонх болсон нь гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлдэг учраас яах аргагүй нам хэмээх байгууламж тэнд шаардлагатай болдог. Тэгэхээр энэ удаагийн сонгуулийн үр дүнд урьд өмнөхөөс олон тоогоор сонгогдон гарч ирэх магадлал байгаа ч энэ нь тийм сайн сонголт биш билээ- Төрийн бодлого ба эрх мэдлийг зөвхөн улс төрийн намаар дамжуулан хэрэгжүүлдэг гэх онол бий ч олон оронд сүүлийн сонгуулиудаар бие даагчид нийгмийн дэмжлэгийг илүүтэй хүлээх хандлага ажиглагдсан юм. Бидний сайн мэдэх жишээгээр бол Грек, Энэтхэгт энэ хандлага нэлээн тодорхой илэрхийлэгдэж, парламент дахь хүчний харьцааг шийдвэрлэсэн гэх. Ялангуяа Энэтхэгт урлаг, соёлын одод олноороо парламентад орж ирсэн аж. Судлаачдын үзэж буйгаар улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагааны алдаа, завхралаас үүдэн сонгогчдын итгэл үнэмшил буурснаас бие даагчдыг дэмжих давлагаа үүссэн байна. Тэгвэл өнөөдөр Монголд ч уг үзэгдэл бодитой илэрч, энэ удаагийн сонгуульд бие даан өрсөлдөгчдийн бүхэл бүтэн арми хүч түрэн орж ирж буйг бид харж байна. |