Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамнаас энэ сарын 6,7-ны өдрүүдэд “Соёлын төвийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Тус зөвөлгөөний нээлтийн ёслол өнөөдөр өглөө ДБЭТ-ын тайзнаа болж БСШУЯ-ны Соёлын Бодлогыг Зохицуулах Газрын дарга ноён Д.Гантөмөр мэндчилгээ дэвшүүлж, Монгол улсын Морин хуурын чуулга хөг аялгуугаа эгшиглүүлсэнээр албан ёсоор нээлтээ хийлээ.
Энэхүү зөвлөгөөнд монгол орны өнцөг булан бүрээс 330 сумын 330 соёлын төвийн эрхлэгчид, мөн нийслэл дүүргүүдийн соёлын ордны захирлууд, соёл урлаг хариуцсан мэргэжилтнүүд оролцож байгаагаараа ихээхэн онцлог юм.
Зөвлөгөөний зорилго нь сумдын соёлын төв, дүүргийн соёлын ордны үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, ойрын жилүүдийн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлоход оршиж байгаа. Тус зөвлөгөөнийг зохион байгуулахад ДБЭТ, УДЭТ, Улсын филармонийн морин хуурын чуулга, СУИС-ын соёлын сургуулийн багш нар, БСШУ-ны харьяа байгууллагын удирдлагууд болон “Монголын урлагийн залуучуудын холбоо” дэмжин ажиллажээ.