Херогийн Б.Баатарын найруулсан нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж олны танил болсон П.Анужин өдгөө нэлээдгүй шуугианы эзэн болоод байгаа. Сайхан эмэгтэйг хэл ам тойрдоггүй гэдэг үнэн бололтой. Тэрбээр олны танил болсон цагаасаа эхлэн айл гэр үймүүлсэн гэх хэрэгт унасан. Гэхдээ үүнийг үнэн эсэхийг Б.Баатар, Ч.Ундрал тэр гурваас өөр хэн ч мэдэхгүй, тайлж чадахгүй оньсого шиг л үйл явдлууд болоод буй.
Түүний ээжийг ямар хүн байдаг бол гэж сонжих хэсэг байсан гэдэг. Нэгэнтээ П.Анужин ээжийнхээ тухай “Ээж минь миний ээж биш байсан ч би хүндэтгэнэ. Хүүхэд бүрийн ээж хүүхэд бүхэндээ сайхандаа гэдэг учраас хүн бүр ээжийгээ хайрладаг. Энэ талаасаа гэхээсээ илүүтэй энэ хүн миний хэн ч байсан, бүр таньдаггүй байсан ч би хүндэтгэнэ, үлгэрлэнэ. Ээж минь миний амьд үлгэр” гэж ярьсан удаатай. Сайхан бүсгүй ээжийнхээ гэрэл зургийг цахим хуудаснаа “Ээжийн минь утасны дуудах чимээ ааль цагаан сараар миний хоолойгоор уншсан “та сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэдгээр байх юм. Зун цаг ирсэн байхад охиныхоо хоолойгоор гоёх хүн ижийгээс минь өөр хаа байхав дээ… Хоолой зангирав” гэж нийтэлж ил болсон юм.
Түүний ээжийг наснаасаа залуу харагдаж байсан бөгөөд олныг цахим ертөнцөд гайхашруулаад байна.
-
1
-
4
-
5
-
6