Арван жилийн сургуулийн сурагч Ц.Ухаанзаяа тоглолт хийж Улаанбаатар хотын асрах төвүүд, Хан Хэнтий, Төв, Говь-Алтай аймгуудын нэгдсэн эмнэлгийн Төрөх, Дотрын тасгуудын пүршин орыг модон ороор шинэчилж нийт 17 сая төгрөгийн бодит хандивыг үзүүлсэн “Энэ цагийн эгэл баатар” билээ.
Тэрбээр өнөөдөр ЕБС-иа төгсөж мөнгөн хонхны баяраа хийж байна. Ц.Ухаанзаяа сайн үйлсийнхээ талаар “Манай ээж манай бага дүүг төрүүлэх гээд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан. Төрөхөөс гарсныхаа дараа бидэнд “Дээр үеийн пүршэн төмөр ортой, суухаар бараг газар хүрмээр” гэж ярьсан юм. Тийм болохоор бид гэр бүлээрээ ярьж байгаад төрөх эмнэлгийн орнуудыг шинэчлэе гэж шийдсэн” гэсэн юм. Үүнээс л үүдэн өөрийн авьяасаа хөгжүүлж урлагийн тоглолт хийж олон эмнэлгийн орыг шинэчилжээ.
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8