Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас зургаа дахь жилдээ “Академийн дээд шагнал” гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг энэ сарын 04-ний өдөр буюу маргааш “Их тэнгэр цогцолбор”-т болно.
“Монголын Үндэсний Кино Урлагийн Академи” нь одоогоос найман жилийн өмнө Монгол улсад кино урлагийг хөгжүүлэх, Монгол киног дэлхийн түвшинд хүргэж, Кино урлагийн салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчдийг дэмжих, дэлгэцийн бүтээлээр дамжуулан үндэсний соёл, түүхийг олон нийтэд таниулах, соён гэгээрүүлэх зорилготойгоор байгуулагдсан юм.
Энэ жилийн наадмыг зохион байгуулахад нь Porsche Улаанбаатар төв хамтарч ажиллаж байна. Маргааш нийтдээ 17 номанциар шилдгийн шилдэг бүтээлүүдээ зарлаж, шагналыг нь гардуулж өгнө.“Академийн дээд шагнал”-ын төлөө 20 гаруй кино нэр дэвшиж байгаа билээ.