Comment.mn

Байгаль эхээ хүндэтгэн хог хаяхгүй зугаалцгаая

Амралт, зугаалга, аялалын улирал эхлэж байна. Байгаль эх өнгөө засч үзэсгэлэнтэй сайхан болж. Өчигдөрхөн хүүхдийн баяраар л гэхэд “усанд” дуртай Монголчууд голын эрэг, судаг бараадан нэг өдрийг ч болов цэвэр агаарт үр хүүхдүүдтэйгээ сайхан өнгөрүүлж байгаа харагдсан. Голын эрэг дагаад цэцэг ургасан гэмээр машин тэрэг, майхан савны өнгө алагласан төрхтэй.

image_thumb

Мэдээж их хотын агаарын бохирдол, дуу чимээ, орчны бохирдлоос нэг өдөр ч болов холдож халуун ам бүлээрээ байхыг хүсэхгүй гэр бүл гэж байхгүй. Найз нөхөд, хамт олноороо зугаалдаг улирлаар хог хаягдлаа хаяхгүй байж сурцгаахгүй бол Монгол улс “хогон далай” болох цаг тун ойртож.

e08c150f3e0d41d9original

Гэр бүлээрээ байхдаа хүүхэддээ хогоо хаяхгүйн тухайд зааж зөвлөж, экологийн боловсролыг багаас нь олгохгүй бол зугаалсан газар бүртээ хог тариад байвал тэд биднээс 100 хувь үлгэрлэх болно. Мөн анхаарал болгоомжтой усан “орохыг” сануулая. Дулаан болсоор бид аялал зугаалга нэрийн дор 4-5 хүн одоогийн байдлаар Бурханы оронд заларсан байна. Мөн усны хор гараагүй энэ үед усанд сэлэхгүй байхыг буурлууд зөвлөдөг. Аадартай, дуу цахилгаантай борооны дараа голд сэлдэг байсан тухай тэд хэлдэгийг санаарай.

1432700399556545ef602f5

Баруун тийш гарсан иргэдийн зугаалга голоо даган мушигралдан байгаа ч хог хаягдал нь үнэхээр харамсалтай. Иргэд зугаалж амралтаа ая тухтай өнгөрүүлсэн бол хогоо бүү ил задгай хаяарай. Хогын зориулалтын цэгт эсвэл буцаан авч явж хотод хог төвлөрсөн газар хаясан нь байгаль эхдээ үзүүлж буй иргэн таны хүндэтгэл шүү.

Б.Саран

Ugluu-logo-7

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.