Comment.mn

Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан Монгол охин

Монголынхоо нэрийг дэлхийн гоо сайхны ертөнцөд өндөрт дуурсгаж яваа олон авьяаслаг бүсгүйчүүд бий. Тэдний нэг нь “Miss Mongolia 2014” тэмцээний “Спортлог мисс”-ээр тодорч байсан Б.Гүнзаяа юм.

Тэрбээр дэлхийн хэмжээний “Photo model of the world 2016” тэмцээнд оролцож Монголынхоо нэрийг өндөрт гаргажээ. Тус тэмцээн нь Турк улсын Bodrum хотод зохион байгуулагдаж, 45 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж гуравдугаар байрт шалгарчээ. Мөн “Elegance miss” номаницийн эзэн болсон гэнэ. Түүнийг энэхүү тэмцээнд оролцоход “Мисс Монгол аялал” жуучлалын тэргүүн мисс Б.Гантогоо ихээхэн үүрэг гүйтгэсэн аж.

Загварт багаас хөл тавьсан Б.Гүнзаяа ИЗИС-ийн хууль зүйн сургуулийн энэ хавар төгссөн байна. Дэлхийн хэмжээний тэмцээнд оролцохдоо хамгийн түрүүнд хүнтэй хүндэтгэлтэй харилцахыг чухалчдаг гэнэ шүү.

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.