Comment.mn

Сүм хийдийн нэрээр байгаль орчин, газрын баялагийг судлаад байна уу

Манай улсад Ардчилал айлчлан ирэхдээ зэрэгцэн шашин шүтэх, эс шүтэх эрх хүн бүрт нээлттэй болсон. Тиймээс Христийн, Мүүний болон Лалын шашнуудын сүм хийдүүд үйл ажиллагаагаа явуулж байна. 2015 оны статистикийн дүн мэдээнд шашны сүм хийдийн тоо 356 байгаа гэж мэдээлжээ. Ихэвчлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг эдгээр сүм хийдүүд ямар зорилготой вэ. Монгол хүн харийн шашинд итгээд сар бүр олсон орлогынхоо тодорхой хувийг өгөөд байхаар боломжтой хүмүүс биш. Тогтмол орлого Монголоос олохгүй гэсэн үг.

145335779456a07ae2a71b5

Иргэдийн хардаж байгаагаар шашны сүм хийдийн үйл ажиллагаа нэрээр нэг их “идэвхитэй” үйл ажиллагаа явуулахгүй хэрнээ байгаль орчны, газар зүйн судалгаа хийгээд байдаг гэсэн “таамаг хардалт” байсаар байна. Бичиг баримтын тал дээр 100 хувь шашны урсгалын үйл ажиллагаа гэсэн хэрнээ арай өөр зорилго байгаад байна хэмээн таамагладаг ч “оргүй” байж мэдэх юм. Учир нь 3000 хүрэхгүй хүнтэй суманд томоос том байшин барьж дотор нь юу болж байгаа нь үл мэдэгдэх “яс тас” хаалга үүд. Үнэхээр шашны үйл ажиллагаа бол иргэдийг цуглуулж номлол юугаан “айлдах” учиртайсан бусуу. Гэтэл юунд “таг чиг” байшин барин орхино вэ.

olloo_mn_1427331572_esvs

Үе үехэн өндөр шар нөхдүүд ирж нэг их бужигнаж байгаад явдаг гэх иргэд “энэ сайхан байшинг дэмий барина гэж байхгүй дээ” гэлцэнэ.  Уул уурхайн яаманд лицензийн хүсэлт ирүүлсэн Монгол хүн бүрийн ард нэг харийн “нөхөр” бий шахуу. Бидний нутгийг “цөлмөх” гээд шашны нэрээр судалгаа хийгээд байгаан биш биздээ. Иргэн бүрт “хардах” эрх бий.

Нийслэл хот 1 300 000 гаран мянган хүнтэй. Тэгвэл нийслэлд л байх 290 орчим сүм хийдүүд бий. Тэд бүгд Монгол улсад шашнаа дэлгэрүүлэх гэж “тоогоод” ирэв үү эсвэл хүн амын, уламжлал, ёс жаяг, газар зүй, газрын баялагийн судалгаа хийгээд байна уу.

73666043

Бид уламжлагдан ирсэн бөө мөргөлтэй хүмүүс. Удам судартаа байсан өвгөд маань ядахдаа эх орноо “үнэлэхгүй” байх гэж найдья. Тэгэхээр бидэнд харийн шашин бус өвөг дээдсийн сургааль нь илүү ойр байх болов уу.

Б.Саран

Ugluu-logo202

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.