СХД-ийн Засаг дарга М.Чинболд , СХД- ээс УИХ-д сууж буй төлөөлөл болох Эрдэнэчимэг нар дүүргийнхээ намын хурал дээр уналаа. Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам хуралдаж 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулж байна.
Найман хүн нэр дэвшсэнээс УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд нар унаж, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга Ө.Пүрэвбаатар, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Эрүүл мэндийн дэд сайд асан Т.Болдбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг, Кекүшюзан Д.Батбаяр, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай нар өрсөлдөхөөр болсон байна. Эдгээр нэрсийг ҮЗХ- ны хуралдаанд оруулах юм байна. 4 жил дүүргээ удирдсан Засаг дарга, 4 жил дүүргээ УИХ-д төлөөлсөн гишүүн 2 нь дэвших эрхээ авч чадаагүйг бодоход энэ нам 4 жил дүүрэгтээ хэрхэн ажилласан нь харагдаж байна. Унасан 2 бөх УИХ д дэвших эрхээ авах эцсийн боломж маргаа ҮЗХ дээр шийдэгдэх гэнэ. Сошл ертөнцөөр Самурай Чинболд хэмээн алдаршсан засаг дарга нь унахын цондон туссан гэж хэлж болно.
Эрдэнэчимэг гишүүн мөн л сошлд Бенз, анчин, бүжигчин, дуучин гэх мэт олон үйлдлээрээ алдаршсан билээ.Харин Чинболдын хувьд саяхан дүүргийн ИТХ аас нь унагаж Засаг даргаас нь огцруулссан бол удаачгүй байхад дүүргийн намын хорооноосоо НИТХ ын сонгуульд нэр дэвших эрхээ авч чадалгүй унасан. Тэгвэл 1 сарын дотор 3 дахь унаагаа хийж, өнөөдөр мөн л дүүргийнхээ намаас УИХ д нэр дэвших эрхээ авч чадалгүй уналаа. Одоо Чинболдод дүүргийн ИТХ д дэвшиж унах, эсэхүл эгчтэйгээ хамт Мөрөөдлийн баг-т орох гэсэн 2 сонголт үлдээд байна.
Эх сурвалж: tusgaar.mn