Comment.mn

БҮСГҮЙЧҮҮДИЙГ “ЗОЛИОСЛОХ” УЛСТӨРЧДИЙН ХУЙВАЛДААН

   2f1a40bc-c8c1-4007-a3e0-b7e82be2cbeb

УИХ-ын сонгуулийн тухай  хуульд  нэмэлт өөрчлөлт оруулахдаа эмэгтэйчүүдийн квотыг  бууруулж , 20 хувиар тогтоосон  ч  хэрэгжихгүй нь ээ. Улстөрийн хүчнүүд ч мөрдөхгүй нь тодорхой боллоо.  Энэ хуулийн заалтын дагуу тухайн нам   “их сунгаанд” 76  нэр дэвшигч “сойлоо” гэхэд  15 нь эмэгтэйчүүд байх ёстой гэсэн үг.

Гэтэл МАН, АН-ын нэр дэвшигчдийн урьдчилсан тоглолтоос харахад эмэгтэйчүүд жийгдэж байна. МАН-ын Бага хурал, АН-ын ҮЗХ өнөөдөр хуралдаж, нэр дэвшигчидээ эцэслэн зарлана. Энэ хоёр намын хувьд хандлагын  зөрүү ихтэй. АН -анхан шатнаасаа дэмжлэг авсан нөхдүүдээ ҮЗХ-д оруулж, нэр дэвших “виз”-ийг олгох бол МАН-ын шууд Бага хурлаараа сонгоно.

АН-ын аймаг, дүүргүүдийн хороод нь хуралдаж нэр дэвшигчдээ тодруулаад дуусчихлаа. Энэ байлаас харахад  АН -ын хувьд Дархан-Уул, Завхан, Хөвсгөл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргээс тус бүр нэг эмэгтэй нэр дэвшигч сонгогдон Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар батламжуулах нь. Гэтэл энэ нь нөгөө Сонгуулийн тухай хуульд заасан 20 хувийн босгод хүрэх байтугай талдаа ч хүрэхгүй байна. Орхон-Уул аймагт УИХ-ын гишүүн М.Батчимэг  л гэхэд эрчүүдийн “зодоон”д туйлдаад нэрээ татсан байх жишээний. Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам өчигдөр нэр дэвшигчээ тодруулахад 6 мандатын төлөө найман нэр дэвшигч өрсөлдөхөд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг унажээ.

МАН-ын хувьд ч тойрог авах “тулаан” өрнөж байна. Нэр дэвшихийг горилсон бүсгүйчүүдээ намнаж байна. Тухайлбал Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгийн хөтлөгч П.Анужинг  нэр дэвшүүлэхгүй гэж намынх нь нөлөө бүхий нэг    эрхэм  нэрээ тат гэж дарамталж, хувийн бичлэгийг хүртэл цацаж “сүрдүүлж” байна.

Энэ удаагийн сонгууль жижиг тойрогт өрнөх учир намуудын хувьд ч  эмэгтэй нэр дэвшигчдийг  ялах магадлал тааруу, бараг сул суудал гэж харж байгаа бололтой. Эмэгтэй нэр дэвшигчдийн эсрэг хүчтэй өрсөлдөгчийг  “зоож” унагах ажиллагаагаа эрчимжүүлнэ.

Хуулиа мөрдөхгүй, эмэгтэй нэр дэвшигчийг “торгуулийн суман ” болгох аятай тойрог зааж, “шидэж” байгаагаас харвал Сонгуулийн тухай хуульд квот гэж тусгасны ч хэрэг алга.

Мөнгө, тохироо, эрх мэдлий  тулаанд бүсгүйчүүд хүчин мөхөстөх нь ээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.