“Монголын Үндэсний Кино Урлагийн Академи”-аас жил бүр зохион байгуулдаг Монголын кино урлагийн шилдгийг тодруулах “Акедеми Авардс” энэ жил зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа “Их тэнгэр цогцолбор”-т ирэх сарын 3-ны өдөр болох юм. Тус наадамд кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж академийн шагналыг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулах юм байна.
Номинац тус бүрийг танилцуудахад:
1. Шилдэг кино Best Picture
2. Шилдэг эрэгтэй дүр Leading role actor
3. Шилдэг туслах эрэгтэй дүр Supporting role actor
4. Шилдэг эмэгтэй дүр Leading role actress
5. Шилдэг туслах эмэгтэй дүр Supporting role actress
6. Шилдэг найруулагч Directing
7. Шилдэг зураглаач Cinematography
8. Шилдэг зураач Art direction
9. Шилдэг хөгжим Music original score
10. Шилдэг дуу Music original song
11. Шилдэг монтаж Film Editing
12. Шилдэг дууны найруулагч Sound Editing
13. Шилдэг зохиол Writing screenplay
14. Шилдэг дүрсний эффект Visual effects
15. Шилдэг нүүр будалт Make-up and hairstyle
16. Шилдэг баримтат кино Documentary (feature)
17. Шилдэг хөрөнгө оруулагч Best investor гэсэн төрлүүдээр шилгүүдийг тодруулах юм.
Харин энэ жилийн наадамд өрсөлдөж буй бүтээлүүдээс хамгийн олон төрөлд нэр дэвшиж буй кино уран бүтээлээр “Атганд үлдсэн эрдэнэ” 15 номинацид нэр дэвшээд байгаа бол “Үргээлэг” 9 төрөлд, “Тоглож болохгүй нас” 6 төрөлд “Lovers” кино таван төрөлд нэр дэвшээд байгаа юм.
“Атганд үлдсэн эрдэнэ”
“Үргээлэг”
“Тоглож болохгүй нас”
“Lovers”
Ийнхүү “Академийн Дээд Шагнал” гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа ирэх сарын 3-нд Монголын кино урлагийн өнгийг тодорхойлох нь ээ.